Ази дахь хүчний тэнцвэрээ шилжүүлэхийн тулд Япон улс батлан хамгаалах салбарын бодлогоо шинэчилжээ. Тус улс цэргийн хүчээ өмнөд арлуудад буюу Хятадын ойролцоо байрлуулж, харин Оросын халдлагын эсрэг хойд арлуудад байршуулаад байсан цэргийн хүчээ бууруулах юм. Нийт танкны тоог 1/3 дахин багасгах ч, шумбагч онгоц болон байлдааны тийрэлтэт онгоцны тоог нэмэгдүүлэх юм байна.
Дээрх удирдамжинд Хойд Солонгосын пуужин, цөмийн хөтөлбөрийг тогтвортой байдлыг алдагдуулах ноцтой хүчин зүйл болж байгааг онцлон тэмдэглэж, Япон улс даяар пуужинг замаас нь устгагч төхөөрөмжийг байршуулан, пуужин харвах чадвартай байлдааны хөлөг онгоцны тоог нэмэгдүүлэх юм. Хэдийгээр Японы цэргийн хүчин Их Британийхаас давуу ч, шинэ хуулийн дагуу ямар нэг заналхийлсэн, турхирсан үйлдэл хийхийг хориглосон байна.
Б. Энхцэцэг