Тамирчин сурагчид шинэ жилээ тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Тамирчин сурагчид шинэ жилээ тэмдэглэнэ


Тамирчин-сурагчид тэмцээн уралдаанд оролцож явсаар байгаад хичээл сургалтаасаа хоцроод “муу сурдаг” гэсэн нэр зүүдэг нь нууц биш. Гэвч эдгээр тамирчид нь олимп, тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө өдөр бүр бэлтгэл хийж, нойр хоолоо хасдаг билээ. Эдгээр хүүхдүүдийг баярлуулахын тулд анх удаа тамирчин-сурагчдын харшийн сүлд модны наадмыг арванхоёрдугаар сарын 19-нд хийхээр болжээ. Анх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү сүлд модны наадамд нийслэлийн есөн дүүргийн тамирчин сурагчид оролцох юм байна. Тамирчин сурагчдын харшийн сүлд модны наадам Спортын төв ордны А зааланд 19-ний өдрийн 14- цагт болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж