“Санамж бичиг” үр дүнтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

“Санамж бичиг” үр дүнтэй байна

Өвөрхангай аймгийн Засаг дарга  Монголбанкны салбар, арилжааны банкуудтай хамтран ажиллах “Санамж бичиг” солилцон, үр дүнг дүгнэн ажиллаж байна. Өвөрхангай аймгийн хэмжээгээр 2010 онд 23 мянга 400 гаруй зээлдэгчид 42.3 тэрбум төгрөгийн зээл олгосноос 2.6 тэрбум төгрөг буюу 6.1 хувийг хөдөө аж ахуй, 354.8 сая төгрөг буюу 0.8 хувийг боловсруулах үйлдвэр, 2.6 тэрбум төгрөг буюу 6.1 хувийг барилгын салбар, 14.3 тэрбум төгрөг буюу 33.8 хувийг худалдаа, 647.3 сая төгрөг буюу 1.5 хувийг тээвэр, 21.8 тэрбум төгрөг буюу 51.5 хувийг бусад чиглэлээр олгожээ. ХААН, Хадгаламж, Хас, Төрийн банкны 3 салбар 46 тооцооны төв, 2 өргөтгөл 100 хувь онлайн сүлжээнд холбогдон, гурван АТМ, 90 орчим POS машинаар банкны үйлчилгээ явуулж байгаа юмБанкны төлбөр тооцоог ХААН mobile банк, ХАС АМАР үйлчилгээ, Төрийн банк интернетээр 24 цагийн турш бэлэн бусаар гүйцэтгэж байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж