Монгол Улсад санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 99 жил, санхүүчдийн өдрийг Хөвсгөл аймгийн санхүүчид өргөн тэмдэглэж өнгөрүүллээ.
Тус аймагт 2000 гаруй нягтлан бодогч, санхүү бүртгэлийн ажилтнууд байдаг аж. Баярын үеэр үр бүтээлтэй ажилласан тэргүүний шилдгүүдэд төрийн болон аймаг орон нутгийн шагналыг гардуулсан байна. Аймгийн төрийн хяналтын шилдэг ажилтнаар Рашаант сумын татварын улсын байцаагч Оюунчимэг, шилдэг банкираар Хас банкны мэргэжилтэн Өлзийжаргал шалгарчээ.
Хөвсгөл аймагт мэргэшсэн нягтлан бодогч 50 орчим санхүүчид байдаг бол тодорхойгүй эрхтэй цөөн санхүүчид байдаг аж.