Шивээ-Овоогийн уурхайг Хэрлэнгийн усаар хангана

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Шивээ-Овоогийн уурхайг Хэрлэнгийн усаар хангана

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт дулааны хангамжийн талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлж байна. Түүний Б.Бат-Эрдэнэ гишүүний асуултад өгсөн хариултаас үзвэл Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг Хэрлэн мөрний усаар хангахаар болжээ. Гэхдээ яг голын усыг сэтэлж урсгах бус, Хэрлэнгийн голдирол  хавьд хуримтлагдсан хурын усыг урагш урсгах ажээ. Дэлхийд цэвэр усны хомсдол нүүрлээд буй энэ үед голын усыг сэтэлж урсгалгүйгээр  бороо, цасны усыг хуримтлуулж ашиглах хэрэгтэй гэж үзэж байгааг сайд хэллээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж