“Дулааны цахилгаан станц III” ТӨХК-тай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

“Дулааны цахилгаан станц III” ТӨХК-тай танилцлаа

Монголын
хэвлэлийн хүрээлэн, Эрчим хүчний зохицуулах газраас хэвлэл мэдээллийн
байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч нарт өнөөдөр “Дулааны цахилгаан станц
III” ТӨХК-ны үйл ажиллагааг танилцуулав. Энэ үеэр тус станцын техник
технологийн байдал болон санхүү эдийн засгийн байдлыг  албаныхан ерөнхий
мэдээлэл өглөө. Уг мэдээллийн дараа тус станцын дулаан, цахилгаан
хэрэглэгчдэд нийлүүлдэг цех тасгуудаар орж, цахилгаан дулаан үйлдвэрлэх
үе шат, байгууллагын тоног төхөөрөмжийн бодит байдалтай танилцав.

Тус байгууллага жилдээ 672.2 сая квт/ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж,
20.1 хувийг өөрийн дотоод хэрэгцээндээ зарцуулдаг байна. Харин 531.8 сая
квт/ц цахилгаан эрчим хүч болон 1808.7 мянган Гкал дулааны эрчим хүч
түгээж 45213.1 сая төгрөгийн орлого олжээ. Улсын төсөвт энэ онд 4020.9
сая төгрөгийг төвлөрүүлсэн ч хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний
төлбөрийг бүрэн авч чаддаггүйгээс 2001 оноос хойш Улаанбаатар ДЦС
ТӨХК-иас 961.3 сая төгрөг, Төвийн бүсийн ДЦС ТӨХК-иас 5203.1 сая
төгрөгийн авлагатай байгаа гэнэ. Тиймээс эрчим хүчний салбарынхан
хүндрэлээс гарахын тулд цахилгаан, дулааны тарифыг 2014 он хүртэл үе
шаттай нэмэхээс өөр аргагүй гэдгийг энэ үеэр тус байгууллагын
удирдлагууд хэлж байв.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж