Чуулганы танхимд есөн гишүүн байна

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Чуулганы танхимд есөн гишүүн байна

УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд асуулга тавьж чуулганы хуралдаан дээр сонсдог хуультай. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Батбаярын Ерөнхий сайдад тавьсан "Улаанбаатар хотод 5 дугаар дулааны цахилгаан станцыг барих ажлын хэрэгжилт болон нийслэлийн авто замын засвар, арчлалт, шинээр авто зам барих ажлын явц байдлын талаар асуулга”–ыг  сонсож байна. Асуулга тавьсан гишүүн Ц.Батбаяр “Асуулгын хариуг сонсохдоо чуулганы ирцийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ чинь чуулганы хуралдааны нэг хэсэг биз дээ. Гэтэл яагаад ингэж үл тоосон байдалтай хандаж байгаа юм бэ. Би ерөнхий сайдад асуулга тавьсан. Харин хариултыг нь өөр сайд нь хийж байна. Уг нь тавдугаар цахилгаан  станцийн асуудал Улаанбаатар хотын тулгамдаад буй зүйл шүү дээ. Улаанбаатар хотод 12860 айл гэрэл, цахилгаангүй байна” хэмээв. Чуулганы хуралдааны танхимд одоогоор есөн гишүүн оролцож байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж