Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Монголын нууц товчоо нь эртний монголын ахуй амьдрал,соёл,ур ухаан,шүлэг найруулал,нийгмийн байдлыг тод томруунаар гаргаж чадсан билээ.Үүгээрч барахгүй энэ нь үндэсний анхны түүх дурсгалын зохиол юм.Зөвхөн түүх мэт боловч үнэндээ тийм биш эл зохиол нь ардын аман үлгэр дээр үндэслэсэн тэр цагийн ардын дуу, цэцэн үг хэллэг,шүлэг найруулал өргөнөөр гаргаж чадсан нэвтэрхий толь юм. Нүүдэлчдийн үүх түүх гол төлөв аман хэлбэрээр хадгалагддаг. Үүнээ тогтооход амраар нь шүлэглэсэн хэлбэрээр үлдээнэ. Түүхийн явцад янз бүрийн уран сайхантай холилдсоор домог хэлбэрийг олно. Буриад монголчууд өөрийн утга зохиолын эхийг Гэсэр, халимаг монголчууд болохоор Жангар гэж өдгөө нэрлэдэг боловч уг язгуур нь Энэтхэг, Төвдөөс гаралтай туульс билээ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж