“Шүүхийг сурвалжлах нь” сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

“Шүүхийг сурвалжлах нь” сургалт боллоо

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас  сэтгүүлчдэд зориулан “Шүүхийг сурвалжлах нь” сэдэвт цуврал сургалтын сүүлийн сургалт өнөөдөр   боллоо.  Нийслэлийн шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга Б.Энхбаатар нар “Шүүгч, хуульчийн ёс зүй” сэдвээр сэтгүүлчдэд  хичээл заажээ. Сургалтын үеэр хуульчийн ёс зүйн тухай ойлголт, Шүүгчийн ёс зүйн дүрэм,   сахилгын зөрчил хариуцлага зэрэг асуудлуудаар сэтгүүлчид лекц сонсож, сонирхсон асуултдаа хариулт авсан байна.  Дээд шүүхээс энэ жил сэтгүүлчдэд зориулан нийт 10 сургалт зохион байгуулжээ. Тухайлбал “Шүүх эрх мэдэл”, “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоотой эрх зүйн маргаан, шүүхийн практик”, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны ерөнхий ойлголт, үндсэн зарчим, онцлог”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Эрүүгийн гэмт хэргийн тухай ойлголт”, “Эрх зүй ба шүүхийн тогтолцоо”, “Шүүхийн хүний нөөцийн асуудал”, “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал” сэдвийн  хүрээнд сургалтууд зохион байгуулсан байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж