Эрүүл мэндийн эрхийн бичиг тараана

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн эрхийн бичиг тараана

Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хамтран ядуурлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс эмзэг бүлгийн өрхөд эрүүл мэндийн эрхийн бичиг тараахаар болсон байна. Азийн хөгжлийн банк болон Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр дээрх судалгааг орон даяар үе шаттай явуулж байгаа ажээ. Саяхан эхний ээлжийн судалгаа Сонгинохайрхан дүүрэг болон дөрвөн аймагт хийгдсэн байна. Ирэх оны зургадугаар сар гэхэд улсын хэмжээн дэх ядуу өрхийн тоо тодорхой гарах бөгөөд үүний дараа  эрүүл мэндийн эрхийн бичиг тараах ажил эхлэхэд бэлэн болно. Эхүүл мэндийн эрхийн бичигтэй хүмүүс төрийн болон хувийн эмнэлгүүдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж