Байнгын хорооныхон Дарханд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Байнгын хорооныхон Дарханд ажиллаж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооныхон Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тус байнгын хорооны гишүүд төсвийн хөрөнгөөр Дархан-Уул аймагт суурилуулсан хяналтын нэгдсэн сүлжээний төвийн үйл ажиллагаатай танилцах ажээ. Дархан сумын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, зөрчлийг арилгахаар хэрэгжүүлж буй хяналтын камер суурилуулах төслийн хэрэгжилттэй танилцах  ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гишүүн Х.Тэмүүжин, Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Д.Хаянхирваа нар багтжээ. Тэд мөн аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газрын ажил байдалтай танилцах юм байна.

                                                                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж