Хоёр сая гаруй төгрөгийн шинэ ном сумдад хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Хоёр сая гаруй төгрөгийн шинэ ном сумдад хүргэгджээ

Энэ онд Баянхонгор аймгийн нийтийн номын сан 40 гаруй нэр төрлийн 352 шинэ номоор сангаа баяжуулжээ. Улирал бүр есөн нэр, төрлийн сонин сэтгүүл захиалахын зэрэгцээ БСШУЯ, Монгол Улсын Үндэсний Номын Сан , Нээлттэй Нийгэм Форум , хувь хүмүүсийн бэлэг хандивын шинэ номоор сангаа шинэчлэн бүрдүүлдэг байна. Мөн хөдөөгийн 19 сумын номын санд 18 нэрийн 342  номоор баяжилт хийсэн байна. Ингэснээр сум тус бүрт хоёр сая гаруй төгрөгийн шинэ ном хүргэгджээ.

Төв номын сан 2010 онд шинээр ашиглалтад орсон Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд байрлаж, үйл ажиллагаа явуулах болсон юм.

Зохион байгуулалтын  хувьд интернэтийн болон лавлагаа арга зүй мэдээллийн танхимтай болжээ. Тавин хүний суудалтай нийтийн уншлагын танхим байхаас гадна хамгийн чухал нь хүүхдийн уншлагын танхим ажилладаг. Энэ танхим одоогоор дөчин хүүхдийн суудалтай. Ачаалал нэмэгдвэл суудлын тоог нэмэх боломжтой юм байна.

Эднийх 2009 онд 3800 шинэ уншигчдад карт нээж 20,0 мянган уншигчдад 55,0 мянган номоор үйлчилж, аймгийн хэмжээнд “Тэргүүний уншигч сурагч”, ”Ном эрдэм -2009” аянд хамтран зохион байгуулагчаар ажиллажээ.

Б.Батгэрэл

Шинэ номын дээж


      

                   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж