Монголын ард түмний олон зууныг өртөөлсөн үндэсний соёлын гайхамшигт нэгэн бүтээл бол яах аргагүй Монголын нууц товчоо юм. Монголын нууц товчоо бол эх хаадын угсаа гарал монголчуудын ахуй амидрал,ардын аман зохиол,бөө мөргөл,зан заншилийн их нэвтэрхий толь юм. Монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл нүүдэлчдийн соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй гайхагдсан түүх он цагийн бичиг билээ.монголчуудын бичмэл сурвалжийн дээж бичиг эртний уран зохиолын гайхамшигт дурсгал энэхүү өв тэгш бүтээлийг ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын үндсэн хуулийн 9-р зүйлийн 1, 12 зүйлийг үндэслэн Ерөнхийлөгч зарлиг буулган Монгол айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт залж сүслэн дээдэлж байхыг монголын нийт ард иргэдэд уриалсан ийнхүү ямар эрхэм нандиа болохыг харуулсан оновчтой шийдвэр гаргасан.Бид энэхүү түүх он цагийн бичээсэй ингэж дээдлэх нь учиртай. Хүн төрөлхтөний соёл нь бичиг соёлтой гүн холбоотой.Орост 20-р зууны үед зохиогдсон “Игорийн хорооны тууж”гэсэн сайхан зохиол бий.Гүржид 12-р зууны үед Шота Руставелийн зохиосон “Барсан хэвнэгт баатар”гэлэг шүлэглэсэн зохиол бий.Францад “Роландын дуулал” гэдэг их Карл хааны байлдааны түүхийг авч бичсэн зохиол бий.Грект “Одиссей” гэлэг мянган жилийн өмнө зохиогдсон сайхан үлгэр байдаг.
Үргэлжлэл
Үргэлжлэл