Снайдэр тоглохгүй, гэхдээ Майкон эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Снайдэр тоглохгүй, гэхдээ Майкон эргэн ирнэ

Сённам Илва багийг хожиж ФИФА-ийн Клуб ДАШТ-ий шигшээд шалгарсны дараа өдрөөс л Интэр Милан багийнхан бэлтгэлдээ гарчээ. “Хар хөхүүд” маргааш Африкийн аварга Мазембэ багтай аваргын төлөө тоглох юм. Азийн аварга Сённам багтай тоглоход гуяны шөрмөсний гэмтлээ сэдрээсэн Интэрийн хагас хамгаалагч Уэсли Снайдэр багийн бэлтгэлдээ оролцсонгүй. Багийн мэнэжэр Рафаэл Бэнитэз хэлэхдээ Нидерланд хагас хамгаалагчийг хагас сайны тоглолтод оролцохгүй гэдгийг баталж, “Тэр гэмтлээ эдгээх хэрэгтэй, бид түүнд маргааш ямар нэгэн боломж олгохгүй” гэжээ. Гэхдээ Италийн багт сайн мэдээнүүд хөвөрсөөр байна. Гэмтэлтэй байсан довтлогч Диего Милито эргэн ирж гоолоо оруулсан бол Бразил хамгаалагч Майкон мөн гэмтлээс эргэн ирж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард гэмтэл авч талбайд гараагүй баруун жигүүрийн хамгаалагч маргаашийн тоглолтод гараанд гарах эсэх нь эргэлзээтэй юм.  Интэр Милан, Мазембэ багийн тулаан маргааш шөнө Улаанбаатарын цагаар 01,00 цагаас эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж