“Аяганы хариу өдөртөө, агтны хариу
жилдээ” гэгчээр хүн төрснөөсөө авахуулаад л татварын мөнгөөр өсч
хүмүүжин эрийн цээнд хүрэх үеэс татвар төлж хөгширч хүчгүйдсэн үедээ
өгснөө буцаан авдаг. Татварын ачаар бидний үр хүүхдийн сурч боловсрох
нөхцөл, эмчлүүлэх эмнэлэг, өндөр настанд үзүүлэх хангамж бага багаар
дээшилж үр ашгаа өгсөөр байгаа юм. Тэгвэл өчигдөр иргэнийхээ үүргийг
ухамсарлан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин
Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэн нар
Баянгол дүүргийн Татварын албанд дөрвөн сая орчим төгрөгийн татвар
төлжээ.

Монгол Улсын “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулинд шинжлэх
ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл,
бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн,
урлагийн тоглолт зохион байгуулах тэдгээрт оролцох замаар олсон орлого,
тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулна … хэмээн
заасан байдаг билээ.
Г.Дарь