Энэ долоо хоногт цагаан будааны үнэ өмнөх сарын дундаж үнээс 0.7 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байв. Харин элсэн чихрийн үнэ өмнөх 1,2-1,4 хувиар буурчээ. Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад манжингийн үнэ 12 хувь, байцааны үнэ 3.8 хувиар өсч, дотоодын төмсний үнэ нэг хувь, лууван 1.4 хувиар буурсан байна. Сонгинын үнэ тогтвортой байжээ. Шингэн сүү 2.8 хувиар өсч, ургамлын тосны үнэ 1.2 хувиар буурсан бол өндөг болон цөцгийн тосны үнэ тогтвортой байв.
Ж.ГЭГЭЭ