Тэрбумтан шиг сэтгэ
Зохиогч: Дональд Трамп
Эрхлэн гаргасан: О.Чинбаяр
Дэлхий дээр зургаан тэр бум гаруй хүн оршин суудгаас дөнгөж 587 нь тэрбумтан. Та тэр бумтан шиг сэтгэх юм бол ямар нэг найдлагын тухайд санаа зовох ямар ч хэрэггүй. Тэр бумтангууд бид эрүүл саруул ухааныг тоодоггүй, зүй зохистойгоор ажилладаггүй, бидний хүсэн хүлээж байгаа зүйлийг хийдэггүй. Би өөрсдийн хүсэл эрмэлзлийг дагадаг агаад бидний зан авир хөндлөнгөөс харахад хичнээн ухаангүй, эсвэл тэнэг байх нь бидэнд чухал биш. Чухам үүн д л энэхүү ном зориулагдсан.Түүнд хэрхэн тэрбумтны хувиар сэтгэж сурах тухай өгүүлсэн гэж зохиогч бичжээ. Аливаа хүн сэтгэн бодож уйгагүй мэрийх аваас хийж буй ажил, бизнестээ амжилт олж болдог тухай Дональд Трампын өөрийн туулсан амьдрал дээр тулгуурлан тун сонирхолтой өгүүлжээ.
Капиталын нууц
Зохиогч: Эрнандо Дэ Сото
Орчуулагч: Д.Энхзаяа Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар
Нэрт шинэчлэгч маань “Капиталын нууц” номдоо дэвшүүлсэн ядуучуудыг эдийн засгийн голдрилд оруулах арга замыг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө Эрх чөлөө, Ардчиллын Хүрээлэн /ЭЧАХ/-тэйгээ Ази, Дундад, Дорнод Латин Америкийн орнуудад ажиллаж байна. Эрнандо хаа газрын баячуудын хэтэвчийг ядуучууд л зузаалдаг, ядуу буурай хөгжил дорой, гэгдэх орнуудын ихэнх баялаг ядуучуудын гарт байдгийг олж харсан хүний нэг.Хамгийн гол нь тэр амьгүй мэт байгаа их капиталыг баялаг болгох ямар боломж байгааг “Капиталын нууц”- даа хэнд ч ойлгогдохоор тайлбарласан нь үнэтэй юм.Уншаад үз дээ.
Маркетинг /гуравдах хэвлэл/
Зохиогч:Д.Баярмаа
Энэхүү номонд маркетингийн мөн чанар, агуулгын тухай энгийн ойлголтуудаас эхлээд маркетингийн удирдлагын үндсэн үзэл баримтлалууд, маркетингийн орчин, төлөвлөлт, мэдээллийн систем, хэрэглэгчийн болон байгууллагын зах зээл, худалдан авагчдын зан төлөв, зах зээлийн сегментчлэл, маркетингийн иж бүрдэл зэрэг орчин үеийн маркетингийн онол, практикийн үндсэн асуудлуудыг иж бүрнээр нь тусгажээ. Уг бүтээлд олон улсын нэртэй брэндүүдийн зэрэгцээ монголын бизнесийн байгууллагуудын жишээнүүдийн оруулан төгсгөлд нь Монголын маркетерүүдийн зөвлөмжүүдийг хавсаргасан нь маркетингийн онолыг практикийн асуудлуудтай холбон суралцахад үр дүнтэй юмаа.
Эдийн засгийн алуурчны наминчлал
Зохиогч: Джон Перкинс
Орчуулагч: Х.Болорболд
Энэхүү ном бол олон улсын түүний дотор Америкийн томоохон нэр бүхий банк, корпорациуд, үе үеийн засгийн газруудын ашиг хонжооны сонирхлыг татсан дэлхийн улс орнуудыг улс төрийн лидерүүдээр нь дамжуулан эрхшээлдээ оруулах зорилготой мэргэжлийн хүмүүс, эдийн засгийн алуурчдын нууц бүлэглэлийн бэлтгэл, үйл ажиллагааны тухай анх удаа илчлэн харуулж, өөрийн ажил амьдралын жишээн дээр өгүүлсэн түүх юм. АНУ ба европт маш хурдан бестселлер болж, 70н долоо хоногийнтурш хамгийн олон борлуулалттай байжээ. Дэлхийн 30 гаруй хэл дээр хэвлэгдсэн энэ номонд зохиогч өнөөгийн дэлхий дахинд давамгайлж байгаа эдийн засгийн бодлогын цаад нууц механизмыг илчлэн үзүүлэхийн зэрэгцээ бидний амьдралыг огцом өөрчилсөн саяхны болж өнгөрсөн олон “тохиолдлын үйл явдлууд”-ыг тайлбарладаг.
Хувьцааны зах зээлээс мөнгө хийх арга
Зохиогч: Петр Линч Жон Ротчайлд
Орчуулагч: Т.Цэнд-Аюуш
Энэ ном бол хөрөнгө оруулагч хувь хүмүүст зориулагдсан хувьцааны хөрөнгө оруулалтыг хийх практик зөвлөмжүүдийг агуулсан, энгийн ойлгомжтой байдлаар бичигдсэн бүтээл.Хувьцаа сонгох ухаалаг, өвөрмөц аргыг энэ номноос дунд сургуулийн сурагч ч уншаад ойлгохоор энгийн, ойлгомжтой, логик дараалалтай, баримт жишээтэйгээр бичсэн нь сайн мэддэг зүйлээ сайн илэрхийлж гарггаж чадсан, сайн хөрөнгө оруулагчийн бүтээл гэж хэлэхээс өөрөөр тодорхойлох аргагүй юм.
Цагийн менежментийн шилдэг 25н арга
Зохиогч: Памелла Додд, Доуг Сандхейм
Орчуулагч: Г.Үүрдмандах
Эрхлэн гаргасан: Монголын лектор төв
Цагийн менежмент гэж ярьж байгаа нь өөрсдийн амьдралын үйл явдлуудаа л зохицуулна гэсэн үг юм. Бид бүгдээрээ л бүтээлч, үр бүтээмжтэй амьдрахыг Түүнийхээ зэрэгцээ амьдралын сайн сайхныг амсаж, зугаатай байхыг ч тэмүүлдэг.Гэвч энэ хоёр хүсэл хоорондоо тэр бүр нийцдэггүй. Учир нь бүх зүйл цаг хугацаа болон түүнийг яаж ашиглаж буйгаас шууд хамаардаг. Цаг хугацааг хадгалах, өмчлөх, зээлдэх, хадгаламжинд хийх ямар ч боломжгүй. Цаг хугацаа нэгэн чигт л урсаж байдаг. Цагийн менежментийн үр ашиг нь их юм. Цагаа сайн зохицуулдаг хүмүүс олон зүйлийг амжуулж, стресст бага орох, хүмүүстэй сайн харилцаа тогтоож, өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун байж, дуртай зүйлдээ зориулах цаг завтай байдаг байна. Та ч бас тйим байж болно. Харин бүх зүйл танаас шалтгаална гэж энэхүү номонд өгүүлжээ.
Саятны сэтгэлгээний нууц
Зохиогч: Харв Экер
Эрхлэн гаргасан: Амжилтын хөтөч ТББ
Баян болохын тулд баян сэтгэх тухай зөвөлсөн энэхүү ном нь баялгийг бүтээгч нь дотоод хүч гэж зөвөлжээ. Энэ номоор дамжуулан бид танд яагаад зарим хүмүүс баян хангалуун байхад бусад нь амьдралын төлөө сөхөрч унатлаа зүтгэх ёстойн нууцыг дэлгэх болно. Ингэснээр та амжилт, дундаж түвшин, эсвэл санхүүгийн бүтэлгүйтлийн үндсэн шалтгааныг ойлгож, өөрийнхөө санхүүгийн ирээдүйг сайжруулж эхлэх болно.Мөн та өөрт хэрэггүй бодлуудаа хэрхэн баян хүмүүс шиг сэтгэж, амжилтанд хүргэх “баялгийн файлууд”-аар солиход туслах хүчирхэг тунхаглалуудыг энэ номноос олж мэдэж болох юмаа.
Өндөр бүтээмжтэй хүний 7н дадал
Зохиогч: Стивен Ковей
Орчуулсан: Н.Сома, Дөлгөөн, Уянга
Эрхлэн хэвлүүлсэн: Монголын Психотроникийн хүрээлэн
Харвардын их сургуулийн профессор, бизнесийн нэрт зөвлөх, Стивен Ковейн алдарт бүтээл болох зарчим төвт амьдрал, зарчим төвт удирдлагын тухай нэнхүү ном нь хүний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг энгийн зүйлс агуу ихийг бүтээхийн эх үндэс болдог тухай болон хүн өөрөө өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, өрөөл бусдад хэрхэн хандах, амьдралын ямар зарчмууд хүний амьдралд чухал вэ гээд маш нарийн бодит үнэн зүйлүүдийг өгүүлжээ. Энэхүү номын аж амьдралаа дээшлүүлэх, өөрийгөө болон бусдыг аз жаргалтай, сайн сайхан амьдрахад нь туслах сайхан сэтгэл өвөрлөдөг хэн хүнд нэгийг сануулж, нөгөөг өгүүлэх нь дамжиггүй юмаа.
Синдикат
Зохиогч: Николас Хаггер
Орчуулагч:Ц.Цэрэн
Эл ном нь нүднээс далд өрнөсөн үйл явдлуудыг тайлбарлах үүднээс XX зууны түүхийг задлан шинжлэх гэсэн оролдлого аж. Болоод өнгөрсөн хэдий ч ирээдүйд хэзээ нэгэн цагт давтагдах үйл явдлыг таг ойлгохыг хүсдэг хүмүүс үгийг минь ашиг тустай юм гэж үзвээс миний хувьд болох нь тэр. Бүтэээлээ би орчин цагийн уншигчдын эрэлт хэрэгцээнд тааруулж бичээгүй. Ном маань түмэн он, мянган жилд зориулагдсан юм гэж зохиолч өгүүлжээ.