Өнөөдөр 12 цагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо болон 17-р хорооны 166, 159-р цэцэрлэгийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа болох аж. Эдгээр цэцэрлэгийн нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд болон УИХ-ын гишүүн С.Баяр, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Ё.Отгонбаяр нар оролцох юм.
Эдгээр цэцэрлэгүүд нь Дамбадаржаагийн ШТС-аас хойшоо Япон цэргийн хүндэтгэлийн хөшөө рүү яавах замд байдаг аж.
Тус газар айл өрхүүд суурьшиж эхлээд олон жил болж байгаа ч өнөөг хүртэл сургууль цэцэрлэг байхгүйн улмаас хүүхэд багачууд сурах нөхцлөөр хангагдаагүй байсан юм.
Харин өнөөдөрөөс эхлэн тухайн орчинд оршин сууж байгаа эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хамруулах боломж нээгдэж байна.
Б.Алтансүх