Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран Япон улсын “Ядуурлыг бууруулах сан”-гийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нэн ядуу, орон гэргүй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэхээр болж, энэ ажлыг эхлүүлсэн байна. Тодруулбал, эдгээр иргэд “Энэрэл”, “Номуун” зэрэг эмнэлгүүдээр үйлчлүүлэх аж. Мөн зарим нэр төрлийн эмгийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг ч давхар олгох гэнэ. Нэн ядуу болон орон гэргүй иргэдэд эмнэлгийн үнэ төлбөргүй тусламж үзүүлэхэд зориулж гурван сая ам.долларыг зарцуулах юм байна.
Г.Дарь