“Мал” үндэсний баялаг байхаа болих нь

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

“Мал” үндэсний баялаг байхаа болих нь

Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдаг. Харин энэхүү заалт ирээдүйд өөрчлөгдөж болох тухай УИХ-ын зарим гишүүд үзэж байгаа аж. Чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хэлэлцэхэд “хөндөж болохгүй заалт” хэмээх ангилал орж ирсэн бөгөөд энэхүү хэсэгт дээрх “мал үндэсний баялаг” болох талаар заалт багтдаг байна. Энэхүү хэсэг нь Үндсэн хуулийн үндсэн заалтыг хөндөхгүй байхтай холбоотой бөгөөд ямар ч тохиолдолд өөрчлөлт хийхийг хориглох тухай юм.

Чуулганы хуралдаан дээр нэр бүхий гишүүд  хөндөж болохгүй хэсгээс “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэх заалтыг авах нь зүйтэй хэмээн санал оруулан санал хураалгахад олонх гишүүн саналыг хүлээн аван баталлаа. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хууль батлагдсаны дараа тус зүйл заалтыг авах талаар санал гаргах эрх нээлттэй болох боломж бүрдэнэ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж