Чуулганы хуралдаан завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын  гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд саналаа хэлсэн байсан тул анхны хэлэлцүүлэг дээр эсрэг байр суурь төдийлэн гаралгүй баталсан байна.  Үдээс хойш чуулганы хуралдаан Засгийн газрын мэдээллийн сонсох бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас "Улаанбаатар хотод 5 дугаар дулааны цахилгаан станцыг барих ажлын хэрэгжилт болон нийслэлийн авто замын засвар, арчлалт, шинээр авто зам барих ажлын явц байдлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга"-ийн талаар хариу сонсож, тодруулга хийх юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж