Халдлагын улмаас 47 хүүхэд амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Халдлагын улмаас 47 хүүхэд амь үрэгджээ

Насанд хүрээгүй 245 хүүхэд энэ оны есөн сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон тухай судалгааг Хүүхдийн төлөө газрын Насанд хүрээгүй  хүүхдийг  гэмт хэргээс   урьдчилан сэргийлэх хорооноос гаргасан байна.  Хэргийг үйлдсэн байдлаар нь авч үзвэл  хүний амь нас хохироосон, хүчин, танхай, өмчийн хэлбэрийн буюу хулгай, дээрэм зэрэг гэмт хэрэгт холбогдож буй тохиолдол цөөнгүй гэнэ. Хүүхдүүд бүлгээр болон архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлддэг  тухай ч судалгаанд дурджээ. Өнгөрсөн  есөн сарын байдлаар 543  хүүхэд гэмт хэргийн халдлагад өртсөнөөс 47 хүүхэд амь насаа алдаж, 247 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж