Сонирхлын зөрчил гэж яриад хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Сонирхлын зөрчил гэж яриад хэрэггүй

Ч.Сангарагчааг түдгэлзүүлэхгүй бол сонирхлын зөрчил гэж яриад хэрэггүй

“21 АВЛИГАЧ”-ИЙН ҮЛГЭРТ Ч.АМАРБАТ ЗОЛИОС БОЛСООР

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга Ч.Сан­гарагчаа нэгэн хэ­­лэл­­цүүлэгт “Ашиг сонирх­лын зөрч­­лийн тухай хууль батлагдвал ма­най УИХ-д сонирхлын зөрчил­дөө автан, асуудлыг эвгүй шийддэг явдал цэгцрэх ёстой” гэж ярьж байсан. Түүний хэлснээс үзэхэд Со­нирхлын зөрчлийн тухай хуулийг батлаагүй учраас л өдий хүртэл Монголын төр ичгэв­тэр байдалтай явж иржээ. Учир нь АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын эрхийг түд­гэлзүүлэх төдийхөн асуудалтай УИХ хагас жил зууралдлаа. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо гур­ван сар халгаж байгаад “Ил санал хураахаар заначихаж мэднэ” гэх утга­тай тайлбар тавиад хуулиа зөрчин нууц санал хураасан. Гишүүд нуу­цаар санал хураахыг илүүд үзсэн нь өнөөх сонирхлын зөрчлийг ха­руул­сан хэрэг. Бүр Ч.Сангарагчаа дарга Хууль зүйн байнгын хорооны ху­ралдаан дээр “Шалга” гэж шам­дуулж байхад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэж гишүүд зүтгээд байсан нь учиртай. Яг тэр үеэр “Ч.Сан­гарагчаагийн атгасан 21 авлигач” гэх хэлц үг шиг яриа гарсан. Тэр нь УИХ-д 21 авлигач байгаа. Түүнийг Ч.Сангарагчаа дэлгэж магадгүй учраас гишүүд харцаар нь хөдөлж байна гэсэн утгатай яриа. Түүнээс хойш УИХ байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэхгүй байгаа нь  дээрх яриаг ортой гэсэн хард­лагыг төрүүлж байна. УИХ-ын нэгдсэн чуулганы хоёр долоо хоно­гийн өмнөх хуваарьт  АТГ-ын дарга нарын талаарх Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцэх  тов гарсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан. Түүнээс хойш дахиад сураг алдарчихав.

Харин өнгөрсөн хугацаанд АТГ хэмээх бай­гууллагад нэгийгээ тагнаж чагнасан, барьж хорьсон, арга хэмжээ авсан гээд янз бүрийн үйл явдал боллоо. Тэр бүгд дээр дурдсан 21 ав­лигачтай холбоотой байж магадгүйг нэгэн хуульч мэ­дээлсэн юм. Түүний хэлс­нээр авлигчдын хөзрийн тамга Ч.Сан­гарагчаад байгаа. Тийм учраас засаг баригчид түүний гарт байгаа. Ха­рин Э.Амарбат мэдэх ёсгүйгээс мэддэгийн балагаар хохирч яваа. Энэ гурвалжинд Ө.Ал­тангадас, С.Ганчимэг нар татагдан орсноор сайн дурын хохирогч болсон аж.

ТӨРИЙН МӨНГӨ ТҮНЖИН ХАГАЛАВ

Ч.Сангарагчаад Мөрдөн шалгах хэлт­сийнх нь  дарга Э.Амарбат шиг сайн ажил­тан байгаагүй. Онцгой байдлын ерөнхий газ­рын дарга асан С.Отгонбаярын өмгөөлөгч С.Ган­­чимэгийг татаж чангаасан гэх дуулиантай зэ­рэгцэн Э.Амарбатыг огц­руулах жагсаал болж байв. Тэр үед Ч.Сангарагчаа түүнийг цээ­жээрээ хамгаалж “Э.Амарбат хэл аманд өртөх хүн биш. Ажилдаа хариуц­лагатай, туршлага­тай хуульч” гэж магтаж байсан. Гэтэл дарга, цэргийн түнжинг төрийн мөнгө хагалжээ. Учир нь “АТГ-ын дарга төсвийн мөнгийг зо­­риу­лалтын бусаар ашигласан” гэх мэдээлэл Улсын ерөнхий проку­рорт очсон үеэс Ч.Сан­гарагчаа Э.Амар­батаар оролдож эхэлсэн бай­на. Э.Амар­бат АТГ-т ажиллахаасаа өмнө Улсын ерөнхий прокурорын га­зарт хяналтын прокурор, Мөрдөн байцаах албанд дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс хуучин ажил руугаа хов зөөсөн байж магад гэж хардаж эхэлжээ. Э.Амарбат бол АТГ-ын гол албаны дарга. Тус байгууллагад шал­гуулсан авлигачдад хол­богдох хавтаст хэрэг түүний ширээгээр дамж­­даг. Тиймээс ч Монголд ав­лигад хэн, хэр­хэн холбогдсон зэрэг бүх мэдээлэл Э.Амар­батад байгаа. Нэгэнт нууцын эзэн Э.Амарбат өөрийнх нь талаар хов зөөсөн бол хөз­рөө дэлгэж магад гэж хардсан хэрэг. Иймээс Ч.Сангарагчаа Э.Амарбатыг найз Ж.Бат­сайхантай нь хамт тагнаж байгаад Тагнуулын ерөнхий газарт ба­ригдсан билээ. Бүр дээр дурд­сан 21 ав­лигачаа ч тагнасан гэх яриа бий.
Ингэж мөрдлөг ил болмогц Ч.Сан­­гарагчаа “Э.Амарбатыг хэлт­сийн даргаас чө­лөөлж мөр­дөн байцаагч болгосугай” гэж ту­­шаасан. Өөрийнх нь хэлснээр шударга хуульч ажлын ноцтой алдаа гаргасан байхад яагаад ажлаас нь хал­сангүй вэ. Бас түүнтэй хамт тагнасан Хяналт шалгалт, дүн шин­жилгээний хэлтсийн дарга Ж.Батсайханд яагаад хариуцлага тооц­­сонгүй вэ. Ж.Батсайхан дарга хөрөнгө орлогын мэдүүлгийг шал­гах, сургалт зохион байгуулах гол үүрэгтэй. Тиймээс тэр бас гол обьект мөн. Ха­рин эх сурвалжийн хэлснээр Э.Амарбат жирийн иргэн болвол бүр ч аюултай аж. Дэлхийн од бо­лоод байгаа Ж.Ассанж шиг аяглаж мэднэ. Хэрвээ Э.Амарбат “ассанжидвал” Ч.Сан­гарагчаа авлигачидтайгаа сүйр­нэ. Тиймээс өөрийнхөө ойр байл­гаж “торгоох” аргыг АТГ-ын дарга сонгожээ. АТГ тусгай байгууллага. Дар­гын зөвшөөрөлгүй хэн ч мэдээлэл гаргах эрхгүй. Тиймээс Ч.Сангарагчаа мөрдөн байцаагчаасаа эмээх шаардлагагүй болжээ. Гэхдээ Э.Амарбат АТГ-т тайван ажиллах нөхцөлгүй байгаа аж. Арга ядахдаа эмнэлгийн чөлөө авч сар га­руй зугатжээ. Түүнээс хойш Э.Амарбатыг Ховд, Баян-Өлгий зэрэг алслагдсан аймаг руу шал­галт хийлгэхээр цөл­дөг болсон аж.

С.ГАНЧИМЭГ ХОХИРОГЧ БОЛСНОО МЭДЭВ

Э.Амарбат даргадаа адлагдаж эхлэх үед өмгөө­лөгч С.Ганчимэг гэ­нэт “Хүчинд автсан хохирлоо ба­рагдуулна” гэж дахин гомдоллож эхлэв. Мөрдөн байцаагчид Э.Амар­батын бу­руу­тайг нотлоогүй ч “хү­чиндсэн, хүчин­дээгүй” гэх хэрэг шүүхэд хүрсэн. Харин С.Ган­чимэг өстөн болсон Э.Амарбатдаа “Би хо­хи­рогч болчихлоо. Ядаж хоёулаа эвлэрье” гэж мессеж бичсэнийг эх сурвалж мэдээлсэн. Тэгэхээр бүс­гүйг Э.Амарбатын эсрэг ашиглаж хо­хироожээ.

АТГ-ыг тойрсон маргааны бас нэг хохирогч нь Гүйцэтгэх ал­баны дарга, ахлах комиссар Ө.Ал­тан­гадас. Тэрбээр даргынхаа ту­шаас­наар ажилтнуудын өрөөнд чаг­нах төхөөрөмж суурилуулсан гэх үндэслэлээр “Ганц худаг”-т хо­риг­дож, яллагдагч болсон. Яллагдагч болсноор тагнасан хэргийн буруутан болох магадлалтай. Ийм байдлаар авлигатай тэмцэгч даргыг хүрээлсэн авлигач, хохирогчдын тоо өссөөр бай­гаа бололтой.  

Ч.САНГАРАГЧААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХГҮЙ БОЛ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ГЭЖ ЯРИАД ХЭРЭГГҮЙ

Тухайн үед 21 авлигачийн тухай яриа гарахад цөөнгүй улстөрч АТГ-ын танил та­лаасаа “Миний нэр байна уу” гэж асуусан гэх хошин яриа хуу­лийнхны дунд өрнөсөн. Дараа нь АТГ-ын Мөр­дөн шалгах хэлтсийн тасгийн дарга Н.Батзогсох  “21 авлигач гэж байхгүй. Тайв­шир” гэж мэдэгдсэн билээ. Үнэхээр л УИХ-д 21 авлигач байхгүй бол Ч.Сангарагчаа, Д.Сун­дуйсүрэн нарын эрхийг түдгэлзүүлэхээс ги­­шүүд юундаа айгаад байгаа юм бэ. Энэ бол ашиг сонирхлын зөрч­лийн том жишээ. Гэ­тэл гишүүд “Со­нирхлын зөрчлийн тухай хууль батлах учиртай” гэж хоосон номлох хэ­рэг байна уу. Эрхэм гишүүд со­нирхлын зөрч­лөөсөө татгалзаагүй байж бусдыг уриалах нь инээд­тэй биз дээ. Тиймээс Ч.Сангарагчааг түд­гэлзүүлэхгүй бол сонирхлын зөрчил яриад хэрэггүй гэж хуульчид зөвлөснийг дамжуулъя.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж