Оторчид сэтгэл амар өвөлжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Оторчид сэтгэл амар өвөлжиж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, хөрш зэргэлдээ Төв, Булган аймгуудын удирдлагуудтай хамтран аймаг дундын отрын бүс нутаг байгуулах асуудлыг боловсруулж, Засгийн газрын тогтоолоор Булган аймгийн Баян нуур, Дашинчилэн, Рашаант, Өндөрширээт сумдын нутаг дэвсгэрт 34 мянга 140 га  газрыг “Чилэн”-гийн, Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумдын нутаг дэвсгэрт 37 мянга 917 га газрыг “Хар дэл”-ийн аймаг дундын отрын бүс нутаг болгон тогтоосон.

Өвөрхангай аймгаас отрын бүс нутгийн захиргааны зөвшөөрлийн дагуу Чилэнгийн бүс нутагт 60  өрхийн 18.9 мянган мал, Хар дэлийн бүс нутагт 177 өрхийн 36.5  мянган мал тус тус отроор өвөлжиж байна. Жилийн жилд өвлийг өнөтэй давах гэсэн малчид хөхөө хүйтний улиралд  Булган, Төв аймгийн зарим сумдаар хэдэн малаа туун хэсч, хөөгдөн явдаг байсан бол дээрхи бодлогыг хэрэгжүүлснээр сэтгэл амар өвөлжиж байгаа аж.

Энэ зун Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр гарц сайтай байснаас мал бүрэн тарга тэвээрэг авсан бөгөөд өнгөрсөн жилийн зуднаас сургамж авсан малчид өвөлжилтийн бэлтгэлээ эртхэн базаасан байна.  

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж