Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр эхэлж байна. Уг хуулийн төслийн  талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дондог танилцуулав. Үдээс өмнөх хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх бөгөөд үдээс хойш Засгийн газрын цаг төвлөгдсөн байна. Үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Батбаяраас "Улаанбаатар хотод 5 дугаар дулааны цахилгаан станцыг барих ажлын хэрэгжилт болон нийслэлийн авто замын засвар, арчлалт, шинээр авто зам барих ажлын явц байдлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга"-ын хариуг сонсох юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж