Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар энэ сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсоор айлчиллаа. Гурав хоног үргэлжилсэн айлчлалын үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл өгөхөөр болсон байна. Төрийн ордонд 14 цагаас эхлэх тус хэвлэлийн бага хуралд Сангийн сайд С.Баярцогт, ЗТБХБС Х.Баттулга, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нар оролцох юм.
Б.Мандах