Амжилтаараа ялгар: Михаил Ходорковский

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Амжилтаараа ялгар: Михаил Ходорковский

Оросын санхvvч. ЗСБНХУ-ын анхны
арилжаануудын банкны нэг “Менатеп”-ын зохион байгуулагч хийгээд удирдагч.
“Роспром холдинг” компанийн Захирлуудын зєвлєлийн дарга. Упсдаа хоёрт орох газрын
тосны vплдвэр”ЮКОС” болон “Зvvн газрын тосны компани”-ийн тэргvvн бєгєєд
томоохон хувьцаа эзэмшигч асан. Татвар тєлєхєєс зайлсхийсэн хэрэгт буруутгагдан
єргєст торны цаана суухаас нь ємнє Америкийн “Форбс” сэтгvvл тvvнийг Оросын
хамгийн баян хvнээр нэрлэж байв. 1995 оны гуравдугаар сарын 31-ний єглєє ОХУ-ын
Засгийн газрын байр Цагаан ордны гадаа хуягласан гурван лимузин машин ирж
зогсчээ. Банкны эзэд болох Потанин, Ходорковский, Смоленский нар Ерєнхий сайд
Виктор Чермырдинд нэгэн санал тавихаар ирсэн нь энэ байлаа. Тэд Засгийн
газартаа тэрбум долларын зээл єгєєд хариуд нь улсаас газрын тосны vйлдвэрvvдийн
хувьцааг барьцаанд авах санал тавив.Тэр vед Засгийн газарт мєнгє тун
хэрэгцээтэй байсан аж. Ходорковский “КЖОС”-ыг аван, Смоленский Борис Рёзовскийн
тєлєє “Сибнефть”-ийг ажиллуулан, Потанинд газрын тосны Сиданко” групп ноогдов.
Vvний дараагаар газрын тосны эзэд ОХУ-ыг хувааж авах ажилдаа оржээ. Потанинд
Алс Дорнод, Баруун Хойд нутаг ноогдсон бол сибирийн ємнєд хэсэг Берёзовскийн
гарт оров. Харин Ходорковскийд Сибирийн тєв хэсэг, Ижил мєрний ойр орчим болон
улсын Европын хэсэг “vлдсэн” байна. Хэн хэн нь тvншvvдээсээ “єєрсдийн дотоод
хэрэг”-т оролцохгvй байх баталгаа авсны дээр улсынхаа бензины зах зээл дээрх
монополь байдлын давууг ашиглах аливаа нєхцєл байдлыг хяналтандаа байлгах
гайхалтай боломжоор хангагдсан билээ.

Михаил Ходорковский нь аль ЗСБНХУ
гэж байхад бvрэлдэн бий болсон Оросын анхны ажил хэрэгч хvмvvсийн нэг юм.
Тэрбээр 1963 оны зургаадугаар сарын 26-нд Москва хотод мэндэлжээ. Харин тvvний
бизнесийн амжилтын тvvх дєнгєж 23 настайд нь буюу 1986 онд эхлээ. Vvнээс ємнє
Михаил Москва хотын жирийн нэгэн дунд сургуулийг тєгсєєд комсомолын идэвхтэй
ажилтан болов. Тvvний єєрийнх нь єгvvлснээр бол тэрбээр “14 наснаасаа
хєдєлмєрлєж эхэлсэн бєгєєд ямар ч ажлыг голдоггvй” байв. Гудамж талбай
цэвэрлэн, ачигч хийж явлаа. Оюутан ахуйдаа мужаан ч хийж vзэв. Ходорковский
нийтийн жижгэвтэр сууцанд єссєн юм. Эцэг, эх нь тэнд хоёр єрєє эзэмшдэг байв.
Дээд сургуульд байхдаа комсомолын удирдагч курсын оюутнуудтайгаа нийлэн
дискотек бvхий залуучуудын кафе байгуулсан аж.

Тєдєлгvй сонирхлынхоо дагуу нийлж
нэгдсэн клубуудын талаар ЗХУКН-ын ТХ-ноос гаргасан зарлигаар тэрхvv кафе нь
Залуучуудын санаачлагын сан болж єєрчлєгджээ. Тэр нь хуулийн этгээдийн
статустай болов. Дараа нь Залуучуудын шинжлэх ухаан-техникийн бvтээлийн
тєвvvдийн тухай зарлиг гарснаар уг сан 1987 онд Шинжлэх ухаан-техникийн салбар
дундын тєв /ШУТСДТ/ болсон байна. Ингэж тєвийн захирал Ходоркоаскийн оюутны
санаачилга мєнгє олох эх сурвалж болжээ. Гэхдээтэр vед Михаил оюутан бус,
Москва хотын Фрунзе дvvргийн комсомолын нарийн бичгиин даргаар ажиллаж байсан
vе. Тєвийн vйл ажиллагаа олон юманд чиглэгдсэн байв. Улсын vйлдвэрvvдэд шинэ
технологи худалдан, компьютер импортлохын зэрэгцээ ном, тэр ч байтугай франц
коньякийн худалдаа эрхэлсэн аж. Арилжаань байгууллагын сvйхээ, холч хараатай
зохион байгуулагч тэгэхэд л хєрєнгєє бvтээлтэй зарцуулах тал дээр бодож байлаа.
Аль болох орлого сайтай салбаруу руу хєрєнгє оруулахыг зорив.

Хожим тэрбээр энэ талаараа “Тєв маань
анхны мянган рублиэ олоход би нєхдvvдээсээ энэ мєнгийг оролдолгvй хагас жил
6сар надад бvгдийг даатгахыг хvссэн. Тэд ч зєвшєєрєв. Тэр л миний авсан анхны
байсан юм” гэж хэлжээ. Хоёр жил Михаил хєрєнгє оруулалтын тєслvvдэд оруулж
ажиллав. Тэрбээр санхvvгийн хэд хэдэн аргачлал зохиосон нь єргєн хэрэглэгдэж
байлаа. Нєхцєл байдал нааштай эргэсэн vед шинжлэх ухааны ажилд нэгэн зэрэг 500
хvртэл гэрээ хэлцэл байгуулж ажиллав. Тэдгээр дээр таван мянган хvн зvтгэж
байлаа. Тєдєлгvй Хоршооллын тухай хууль гарснаар Михаил тєвийнхєє дэргэд хэд
хэдэн хоршоолол байгуулав.Тєвийн ажил хэрэг амжилттай явагдаж байлаа. Тэрээр
байгууллагуудаас олон тооны захиалга авч эхэлжээ. Гэтэл удалгvй хийж буй
ажлынхаа хєлсийг vрьдчилж авахыг хориглосон зарлиг гарснаар хvндрэлvvд гарч эхэлсэн
аж. Тєвийнхєн зээллэгний асуудалтай тулгарав.

Тэр vед л Михаилд єєрийн гэсэн
банкийг бәйгуулах санаа тєрсєн гэдэг. Санхvvгийн салбар дахь єєрийн мэдлэгээ
гvнзгийрvvлэхийн тулд тэрбээр Москва хотын Плехановын нэрэмжит Улс ардын аж
ахуйн дээд сургуульд санхvvчийг давтан сургах курсыг тєгсгєв. Vvнийхээ
хажуугаар тэрбээр Хууль зvйн дээд сургуульд суралцжээ. Улс оронд нь арилжааны
анхны банкууд байгуулагдаж эхлэх vед Ходорковский банкны салбарын талаар
мэргэшсэн хvн болсон байлаа. Тийм учраас 1989 оны тавдугаар сард нэгэн
тєвийнхєє суурин дээр тэрбээр Жилсоцбанк болон эцэг, эх нь ЗСБНХУ-ын Тєв
банкинд томоохон албан тушаал хашиж байсан танил Алексей Голубовичийнхоо
тусламжтайгаар нэг их зоволгvйгээр “Коммерческий инновационный банк
научно-технического прогресса”-г/КИБ НТП/ vvсгэн байгуулж толгойлов.

Анхны хєрєнгє нь тєвєєс олсон ашгийн
2.5 сая рубль болжээ.1990 онд тус банк єєрчлєгдєн зохион байгуулагдаж, Банк
хоорондын “Менатеп” /ме-на-те-п-межотраслевые и научно-технические программы/
нэгдэл хэмээн нэрлэгдэв. Жилийн эцэст банк ЗСБНХУ дахь анхны хувьцаат
нийгэмлэгvvдийн нэг болсон байна. Дээр нь том Голубочийн хєєцєлдєлгєєний ачаар
хєрєнгє татан оролцуулах бие даасан нормативыг авсан аж. Vйл ажиллагаа явуулж
эхэлсэн эхний хоёр жилдээ л гэхэд банк нэлээн эрчимтэй, амжилттай хєгжсєний
дvнд их зvйлд хvрэв. Тус банк улсынхаа арван том банкны нэг боллоо.Уг
санхvvгийн байгууллагад мэргэжлийн банкир тийм ч олон байсангvй. Ихэвчлэн
химич, замын болон барилгын инженер асан хvмvvс зvтгэж бәйв. Гэхдээ
Ходоркоескийн vзэж байгаагаар банкны хєрєнгє оруулалтын vйл ажиллагаанд тусгай
эдлэг бус, харин мэдрэмж гол vvргийг гvйцэтгэдэг аж.

Тэрбээр ”Сургаж болохгvй зvйлvvд гэж
байдаг. Хvн ашиг єгч чадна гэдгээ, чадна гэдгээ нэг бол ойлгодог, эсвэл vгvй.
Тvvнийг зээлийн гэрээ бичихэд юм уу єєр бусад зvйлийг хийлгэж болно. Харин аль
нэг тєслийн ирээдvйтэй дvгнэж сургана гэвэл худлаа. Банкир хvн юм бvхэнд
мэргэжилтэн чадахгvй. Хэн ч ийм байж чадахгvй. Тийм учраас тэрээр ихэнх
тохиолдолд шинжээчийн дvгнэлтэд тулгуурлан шийдвэр гаргахаас аргагvй болд
Бидэнд байгаа статистик мэдээгээр “Менатеп”-ын хvлээн авч буй 300 саналаа
зєвшєєрєгддєг нь тав байна. Бусад нь янз бvрийн шат дамжлагын vед хасагдл юм.
Зарим нэг нь шууд хасагддаг бол бусад нь тодорхой ажиллагааны дараа Над дээр
арван хувь нь буюу 300-гаас 30 нь л ирдэг” гэж ярьдаг байжээ.Банкныхаа хамт
олныг бvрдvvлэхдээ Ходорковский зах зээлийн харилцааг амархан ойлгож мэдрэн,
тvvндээ хялбар зохиидог тул залуучуудыг юун тvрvvңд сонгон авчээ.

Нэгэн ярилцлагадаа Михаил “Надад
єєрийн хvрээний хvмvvс байдаг. Тэд бол миний саналыг нь хvндэтгэн авч vздэг
ажилтнууд билээ. Би тэднийхээ хvндэтгэлийг олж авахыг хvсдэг.
Харин єргєн олон тvмэн надад яаж ханддаг нь сонин биш. Би ерєнхийлєгч ч юм уу
єєр нэг албан тушаалд сонгогдохыг хvсэхгvй байна. Миний тухай хvмvvс “Энэ залуу
новшийн амьтан. Гэхдээ тvvний компани нь маш сайн” гэж хэлбэл л надад
хангалттай” гэж хэлсэн байдаг. 1989 оны эхээр Ходорковский Владимир Дубовтой
харилцаатай болсон бєгєєд тvvний эцэг, эхээр дамжин тєрийн дээд тvвшинд
ажилладаг єндєр албан тушаалтнуудтай харьцах болжээ. Тэр ч байтугай
М.С.Горбачевтай. Чухамхvv Горбачевын зєвшєєрлєєр л “Менатеп” банкинд
Чернобылийн АЦС дээр гарсан ослын хор уршгийг арилгах сангийн тооцооны
дансуудыг нээсэн аж.

Санд тєвлєрсєн хєрєнгєний хэмжээ
vлэмж байлаа. “Мост” группын аюулгvй байдлын албаны мэдээллээр бол эдгээр
хєрєнгєний 60 орчим хувь нь “Менатеп”-ын янз бvрийн салбаруудаар тарсны дийлэнх
хэсэг нь алга болон шамшигджээ.Дараа жилийнх нь євєл Михаил Швейцарь дахь
компанийг багтаасан банк хоорондын “Менатеп” нэгдлийг бий болгох ажилдаа оров.
Тэрхvv нэгдэл Женев хотод байрлалтай “Риггс Вальмет” хувийн банкны гол
vйлчлvvлэгч, дараа нь хувь нийлvvлэгч болсон билээ. Горбачевын зєвшєєрєл болон
ЗХУКН-ын ТА¬НЫ хэргийг хариуцагч Щербинагийн тусгай даалгаараар “Менатеп”-ын
эдгээр салбаруудаар намын мєнгийг хєрвvvлэх ажил хийгдсэн нь хожим коммунис
намын vйл ажиллагааг шалгасан бичиг баримтуудад тусгалаа олжээ. 1991 онуудад
Ходорковский ОХУ-ын Ерєнхий сайд Иван Силаевын зєвлєхєєр ажиллав.

Тус улсад улс тєрийн тогтворгvй
байдал vvсэн, хууль тогтоох байгуулага хэдийд ч, ямар ч хууль гаргахад бэлэн
байсан нь Михаилд олон асуудал vvсгэсэн аж. Тэдгээрийн нэг нь ОХУ-ын нутаг
дэвсгэрт vйл ажиллагаагаа явуу лицензийг гадаадын банкуудад олгох тухай Засгийн
газар болон Тєв банкны байлаа. Оросын бvх банкирууд vvнийг эсэргvvцэв.
Ходорковский энэ байр сууриа “барууны аль нэг том банк єєрийн нєєцийн хэмжээг
рубльд шилжvvлбэл манай улсын олж буй бvх мєнгєн орлоготой тэнцэнэ. Єєрєєр
хэлбэл, Барууны хэд хэдэн томоохон банкны санхvvгийн нєєц нь хоёр жилийн дотор
ОХУ-ын санхvvгийн тогтолцоог бvрэн хяналтандаа оруулахад хангалттай юм. Vvний
бараагаар тэд манай улсад юу хvссэнээ хийх боломжтой болно. Санхvvгийн
тогтолцоо нь хил, арми шиг л чухал зvйл” хэмээн тайлбарлажээ. Улс тєрийн тогтворгvй
байдлын хувьд гэвэл тvvний хор уршгийг “Менатеп” 1991 оны наймдугаар сарын
эргэлтийн vед нэлээд хvчтэй амссан аж.

Тэрхvv тvгшvvртэй цаг vеийн vйл
явдпууд банкин дахь ажил хэрэгч байдлыг ганхуулсан юм. Гэвч Ходорковский тэр
vед “банк нь санхvvгийн институтын хувьд улс тєрєєс ангид байх учиртай бє¬гєєд
тэрээр vйл ажиллагаагаа явуулж буй газар нутаг дээр тухайн ноёлж буй тєр,
засагт захирагдана” гэсэн зарчмыг хатуу баримталжээ. Тиймээс болж магадгvй
тєрийн эргэлтийн vеэр банкир эр баттай, шийдэмгий, ямар нэгэн илvv сэтгэлийн
хєдєлгєєнгvй ажилласан байна. Тэрхvv vйл явдлуудын vеэр тvvний vйл хєдлєл нь
Ходорковскийн мэргэжлийн єндєр vvрэг хариуцлага болон онц байдәлд зєв зvйтэй
шийдвэр гаргах чадвартайг нь харуулав.1991 оны наймдугәар сарын 19-нд хийсэн єєрийн
vйлдлийн талаар “Менатеп” зээл-санхvvгийн байгууллагуудын нэгдлийн Захирлуудын
зєвлєлийн дарга ингэж дурссан байдаг.

“Наймдугаар сарын эргэлт хийх
оролдлогын эхний єдєр л би єєрийн удирдлаганд байдаг хvмvvст тэдний хэн нь ч
албан тушаалаасаа vп хамааран манай улсад юу болж байгаа талаар ажил дээрээ
ганц л vг хийх юм бол шууд халагдах болно гэдгийг ойлгуулсан. Тvvнээс гадна
ажилтнуудцаа, хэрэв тэдний хэн нэг нь Цагаан ордон руу очин тvvнийг хамгаалахыг
хvсч байгаа тэр хvн явах мэдэгдлээ урьдчилж бичээд vvний дараагаар хvссэн
болгоноо хийх боломжтой гэдгийг нь хэлсэн. Би болоод “Менатеп”-ын бусад
удирдлагууд ингэж хийсэн. Бид явах мэдэгдлээ бичиж vлдээгээд Цагаан ордныг
зорьсон. тэр єдєртєє эргэн ирж хувьцаа эзэмшигчдийн хуралд суусан. Намайг
vvрэгг ажлаас маань чєлєєлєєгvй явдал бол єєр асуудал. Байдал єєрєєр эргэн би
захирлуудын зєвлєлийн дарга болохгvй байлаа” хэмээн дурсчээ.

Єєрийгєє зєвтгєхийн тулд
Ходорковский “Банк бол зєєгчтэй адил. Тvvний хэрэг бол vйлчлvvлэгчээ улс тєрийн
vзэл бодол, аль нэг эвсэлд багтдагаас нь vл хамааран хvндлэх явдал. Хэн нэгнээс
мєнгє авах юм уу єгєєд vvнийгээ баримт- нь тvvний ажил юм” гэж онцлон
тэмдэглэв. 1993 оны эхээр єгсєн нэгэн Михаил “Хэрэв би бvхнийг шинээр эхлvvлеэн
бол шууд л банкны ажлыг сонгоно” гэсэн байдаг. Михаил Ходорковский нь банк бол
шинэчлэлт жилттай хєрєнгє оруулалтаас гадна єдєр тутмын эрчимтэй, уйгагvй
хєдлєм гэж vздэг аж. “Би оройн 10 цагаас ємнє ажлаасаа бараг явдаггvй” хэмээн
банки эр ярьжээ. Тvvний чадварлаг удирдлага, хичээл зvтгэлийн ачаар “Менате •
арилжааны банк зєвхєн ОХУ-д тєдийгvй хилийн чанадад нэртэй олон ула санхvvгийн
байгууллага болж чадав. Харин Ходорковский олон сая долларын хєрєнгєтэй болсон
аж.Эхнэр, хоёр хvvхдийнхээ хамтаар тэрбээр Москва орчимд байх хувийн байшиндаа
амьдарч байв.

Єдгєє тэр татвар тєлєхєєс
зайлсхийсэн учраас єргєст торны цаана сууж байгаа юм. Чєлєєт цагаараа тэрбээр
хэтэвч, тэмдэглэлийн дэвтэр зэргийг сорчлон цуглуулдаг гэнэ. Нэлээн хол зайнаас
тvvний амьдран суудаг байрыг харахын тулд Москва хотын тєвєєс нэг цаг гаруй
автомашинаар явж, ємнє нь ЗХУ-ын ТХ-ны УТТ-ны гишvvд болон Зєвлєлтийн армийн
генералууд оршин суудаг байсан элит суурин Жуковкад очих хэрэг гарна. Тэнд царс
моддын дунд чамин байрнуудын цогцолбор баригдсан нь зарим нэг талаараа хорих
лагерийг санагдуулам аж. Суурин єндєр хашаагаар хvрээлэгдсэн бєгєєд 30 алхам
тутамд хvчтэй прожекторуудыг зоожээ. Автомат буу vvрсэн хамгаалагч нар эдлэн
болоод хvчирхэг хаалгыг манана. Аюулгvй байдлаа хангах иймэрхvv арга хэмжээ нь
Ходорковский шиг бизнесмэнvvдэд байдаг зvйл билээ.

“Менатеп” нэгдлийн байгуулагдаж
хєгжсєн тvvхийг сэтгvvлчид судлаад 1980-аад оны сvvлчээр тэр нь бусад арилжааны
газруудаас тэс ондоо замаар явсныг илрvvлсэи байна. Энэ ялгаа нь юуны ємнє
“комсомолын” жирийн нэг шинжлэх ухаан-техникийн тєвєєс хоршоолол болон,
хvчирхэг санхvvгийн байгууллага болохын тулд зуучлал, худалдаа хийхдээ банкны
удирдлага тєр, засгийн тогтолцооноос байнга “дэмжлэг” авч байсантай
холбоотой.Vзэл бодлын асуудал хийгээд зєрєлдєєнvvд нь Ходорковскийд эрх мэдлиин
тогтолцоонд єндєр албан тушаалтнуудын холбоог эрж хайж, ашиглахад хэзэ ч сәад
болж байсангvй. Эхлээд Зєвлєлтийн болоод намын, дараа нь Оросын хийгээд
“либерал-ардчилсан” тогтолцооны vед. Шинжээч нарын ихэнх нь “Менатеп” хєл
дээрээ боссон явдлаа “намын” хэмээгддэг мєнгийг угааснаар тайлбарлах учиртай
гэж vздэг. Энэ нь ч vнэнд дєхєж очих байх. Vvнийг нотлогоо шууд баталгаа
байхгvй ч шууд бус нотолгоонууд байдаг аж.

Тvvнээс гад Ходррковский єєрийн
мэдэлд “намын мєнгє”-нєєс хамаагvй хvчирхэг хэрэгслийг авсан нь тєрийн ємчийн
тодорхой хэсгийг дур мэдэн зарцуулах эрх юм. Тэр Зєвлєлт Засгийн vеэс Оросынх
руу аажим шилжихдээ энэхvv эрхээ хадгалаад зогсолгvй тvvнийгээ нэлээд vржvvлж
чаджээ.”Менатеп”-ын удирдлага лобби хийх сонирхолдоо хєтлєгдєн жирийн
аргачлалуудыг ашиглаж байлаа. Энэ нь эрх мэдэлтнvvд болон зарим нэг улс тєрийн
нам дахь холбоо сvлбээгээ ашиглах явдал. Мэдээж хэрэг тэр болгонд ямар нэг
байдлаар тєлбєр тєлж байв. Жишээ нь, хэрэгцээтэй тvшмэдvvдийн хамаатан садныг
ажилд авах, тэднийг тєрийн албанаас хасагдвал єндєр цалинтай ажлаар хангах,
элдэв санхvvгийн тусламжийг бэлнээр олгох зэргээр. Ходорковский єєрєє улс тєр
сонирхдоггvй хэмээн аальгvйтдэг боловч эдийн засаг, улс тєрийн салбарт тvvний
ашиг сонирхол vлэмж их байлаа.

Vvний дvнд “Менатеп” орчин vеийн
Орос орон дахь хамгийн хvчирхэг лоббист бvлэглэлийг байгуулж чадсан бєгєєд тэр
нь арилжааны ажлыг тєр, засгийн байгууллагуудтай бараг ”нэгдэхэд” хvргэжээ. Энэ
vзэгдлийн нэгэн тод жишээ бол 1995 оны 12-р сард дэгдсэн томоохон шуугиан юм.
Тэгэхэд “Менатеп” нь газрын тосны “ЮКОС” концерныг барьцаалан дуудлага
худалдаанд оруулах vеэр тєрийн байгууллагуудаас мэдрэгдэхvйц давуу эрх хvртсэн
билээ. Хэрэг явдал хэрхэн єрнєснийг єгvvлье. Улс газрын тосны “ЮКОС” концерн
болон “Восточная нефтяная компания” нээлттэй хувьцаат нийгэмлэгийг байгуулах
vед тэдгээрт газрын том олборлох, боловсруулах vйлдвэрvvд. геологийн хайгуул
хийдэг, техник vйлчилгээг хариуцдаг, бvтээгдэхvvн борлуулдаг байгууллагуудын
хувьцааны хяналтын багцуудыг оруулсан байна. Компани болган vндсэн фонд,
пиценз, мєнгєн хєрєнгє зэрэг бодит активуудтай холдинг байсан аж. 1995-1996
онуудад “ЮКОС” газрын тосны концерны 78 хувь, харин 1997 онд “ВНК” нээлттэй
хувьцаат нийгэмлэгийн 54 хувийг “Менатеп” банкны менежер компаниуд худалдан
авчээ.

“Менежер” компаниуд гэдэг нь энэ
тохиолдолд “хуурамч” гэсэн vг юм.
Учир нь тэдгээр нь санхvvгийн бодит чадал, газрын тосны vйлдвэрлэлд ажилласан
туршлагагvй байжээ. Дээр нь “Менатеп”-тай ямар нэг холбоогvй бєгєєд гадаадын
зарим нэг оффшор пvvсvvдээр дамжуулан байгуулагдсан аж. Энэхvv Утаат хєшиг”-нєєс
гадна єєр нэг хєшиг хийгдэв. Хэд хэдэн бvртгэлийн, хєрєнгє оруулалтын,
худалдааны, удирдлагын, санхvvгийн пvvс байгуулагдсан нь Менатеп” банктай илээр
харьцахаас гадна газрын тосны компаниуд болон тєрийн байгууллагуудтай ажил
хэргээр холбогджээ. Эдгээр пvvсийн дийлэнх нь Москва, Москва орчим зэрэг
татварын хєнгєлєлттэй эрх эдэлдэг бvсvvдэд бvртгэгдсэн байв. Ингэснээр
монополийн эсрэг хуулийг амархан гэгч нь давау боломжоор хангагдсан аж.

Тэгээгvй бол “Менатеп” томоохон
холдингуудын хувьцааны хяналтын багцыг худалдан авч чадахгvйгээс гадна єєрийн
газрын тосны эзэмшил газрууд дээр бvрэн ноёрхлоо тавих бололцоогvй болох байсан
юм.Энэ бvх бизнесийн толгойд “Менатеп”-ыг vvсгэн байгуулсан “Роспром” /Мосальск
хотод тєвтэй/ хаалттай хувьцаат нийгэмлэг гарсан бєгєєд тvvний мэдэлд “ЮКОС”,
“ВНК” зэргийг єгєв. Vvнийг ганцхан л зорилгоор хийсэн аж. “Рос пром” ч гэсэн
бодит активгvй хуурамч пvvс байсан тул компаниудын удирдлагыг єєрийн ашиг
сонирхолд зохицуулан хангахад зориулагдсан ажиллагаа. Цаашид єрнєсєн vйл явдлыг
гурван vе шатанд амархан гэгч нь хувааж болно. Энэ нь залилангийн гайхалтай
бvдvvвчийн сонгодог жишээ билээ. Эдгээрийн хэсэг бvр нь эрvvгийн ял шийтгэл
хvлээхээргvй юм. Эхний vе шат нь 1997 онд эхлэв. Хяналтын багц нь улсаас дээрхи
холдингуудад оруулагдсан компаниудын хувьцааг худалджээ.

Ийнхvv 1998, 1999 онуудад дараагийн
vе шатыг нэлээн нарийн зохион байгуулсны дvнд “ЮКОС”, “ВНК”, Томскнефть”,
“Юганскнефтегаз”, “Самаранефтегаз” зэрэг концернууд бараг активгvй хоцорсон
байна. Тэд бvгд хуурамч холдингт єртэй болж хоцров. Эдгээр компаниудын
хєрєнгийг цуглуулна гэдэг боломжгvй зvйл байлаа. Тэр ч байтугай улс хувьчлалын
дvнг нягталж vзэхэд шvv дээ. Гадаадын гэгддэг компаниудтай шvvхдэлцэхэд хvрвэл
хилийн чанадад шvvхдэх хэрэг гарах байв. Гэтэл тэнд худалдан авалт хуулийн
хvрээнд болсон гэсэн шийдвэр гарч, ялагдахад хvрэх нь ойлгомжтой. Харин
тэдгээрийн болон “Роспром” хаалттай хувьцаат нийгэмлэгийн хоорондын холбоотойг
батлах гэдэг нь бараг бvтэшгvй зvйл байв.2002 оны зун “ЮКОС” газрын тосны
компанийн хувьцааны 61 хувииг эзэмшдэг Гибралтарын Трупп Менатеп Лтд” нь єєрийн
хувьцаа эзэмшигчдиин нэрсийг нийтэлжээ.

Тэгтэл хамгийн том хувьцаа эзэмшигч
нь “ЮКОС-ы ерєнхийлєгч Михаил Ходорковский гэдэг нь тодорхой болов. Тvvний хувь
vед бараг 7.8 тэрбум доллар байсан аж. “Хvн єєрийн хувийн хєрєнгєний ха олон
нийтэд зарласан анхны тохиолдол энэ болов. Ходорковский бол албан ёсны газрын
тосны олигарх” гэж тэр vед ОХУ-ын хэвлэл, мэдээ/ хэрэгслvvд бичжээ. Харин
“хэргийн эзэн” єєрєє єєрт нь єгсєн “ОХУ-ын хамийн баян хvн” гэдэг цолыг
эвтэйхнээр тайлбарласан байдаг. Ходорковский єєр “олигарх” гэдэг нэрийг
хэрэглэхэд дургvй байдаг нэгэн. Тэрбээр ашиг сонирхолоо тєр, засгийн хэмжээнд
хамгаалж байгаа хvн болгоныг олигарх гэх юм бол олон ийн нэрлэгдэх учиртай гэж
vздэг байна.Татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон тул торны цаана суугаа
Ходорковский нэгэнтээ “Хэрэв би биширч явдаг хvнээ сонговол “Стандарт ойл”
болон Америкийн гаэрын тосны аж vйлдвэрлэлийг vvсгэн байгуулагч Жон Рокфеллерыг
хэлэх байх.

Жон Рокфеллер бизнесээ тийм ч цэвэр
явуулдаггvй байв. Тvvний хvv арай дєнгvvр нэгэн байсан бол ач хvv нь гайхалтай
шударга хvн билээ. Тэдэңд тодор¬хой замыг туулахад 100 жил шаардагдсан.
Харвардын нэгэн профессор намайг тэрхvv замыг хэдэн жилийн дотор туулсан гэж
vздэг юм. Магадгvй би Жон, тvvний хvv, ач зэргийг нийлvvлсэнтэй адил хvн байх”
гэж хэлжээ. Цагийн сайханд манай хойд хєршийн тэргvvн баян байсан энэ эр єдгєє
санхvvгийн маапаан гаргасан, орлогоо нуун дарагдуулж татвараас бултсан хэрэгтээ
ял эдлэж байна. Тvvний мэдэлд байсан компаниудыг дуудлагаар худалдах ажил
эхлэв.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж