Хангайн бүсийн сургалт болно

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Хангайн бүсийн сургалт болно

Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 20-22-нд Баянхонгор аймагт “Хүн ам, хөгжил, жендер, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ядуурлын тоо мэдээллийг орон нутгийн бодлого төлөвлөлтөд ашиглах нь” сэдэвт хангайн бүсийн сургалтыг зохион байгуулна.

Сургалтад Баянхонгор, Говь-Алтай, Өвөр­хангай, Архангай аймгийн нийгмийн хөгжил, статистик, санхүү төрийн сан, хөгжлийн бодлого, улсын бүртгэл, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, боловсрол соёл, эрүүл мэндийн газрын төлөөлөл оролцох аж. Энэ үеэр оролцогчид хүн ам, хөгжил, жендер, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, үзүүлэлтийг тооцох, ашиглах, шийдвэр гаргагч, хэрэглэгчдэд ойлгомжтой, сонирхолтой байдлаар хүргэх, илтгэх мэдлэг чадвараа дээшлүүлэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж