Арванхоёрдугаар сарын 17

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 17

Бутаны үндэсний баяр

Эрх баригч овог 1917 онд хаан ширээнд гарч ирсэн энэ өдрийг тэд үндэсний баяраа болгожээ.
Бутан 1616 оноос шашиныхан толгойл­сон тусгаар улс бай­лаа. ХХ зууны эхээр Хятад ба Их Бри­танийн зүгээс эз­лэх аюул гарч ирсэн учир тэр систем нь үйлч­лэхээ больсон байв. Ингээд 1917 оны энэ өдөр язууртнууд ба лам нар тусгаар улсаа хад­галан үлдэхийн тулд Бутаныг вант улс болгон зарлаад ноён  Угьен Вангчукийг  хаан ширээнд суулгажээ. Вант улс нь дэлхийн цорын ганц буддын вант улс ба хүн амын тооллогынхоо үеэр  “Та аз жаргалтай байна уу?” гэсэн асуулга заавал тавьдаг бас л цорын ганц орон юм. Хамгийн сүүлд 2005 онд ард түмэн нь тэр асуултад хариулахдаа:
“маш  жаргалтай” 45.2%
“жаргалтай” 51.6%
“тааруухан аз жаргалтай” 3.3%  гэсэн байлаа.

Секс ажилтнуудыг хүчирхийлэл ба харгислалаас хамгаалах олон улсын өдөр

Энэ өдрийг хийх санааг АНУ гаргасан гэдэг. Секс ажилтнуудыг хүчирхийлэл ба харгислалаас хамгаалах олон улсын өдрийг (International Day to End Violence Against Sex Workers) тэмдэглэх өөрийн уламжлал бий бол­жээ. «Улаан нар­ны хаалтын марш» (March of the Red Umbrellas) гэсэн жагсаал болж, сексийн ажилтнуудыг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэгч хүмүүс оролцдог. Улаан хаалт нь хүчирхийллийн эсрэг бэлгэдэл гэж тооцогдох ба анх үүнийг хийхээр 2001 онд Венецид болсон секс-ажилтнуудын дэлхийн анхдугаар конрессаас шийджээ.

Өдрийн ишлэл

“Өөрийн дүү Орвиллд бид наад зах нь 50 жилийн турш ниснэ гэж 1901 онд хэлснээ би хүлээнэ… Тэр цагаас хойш би өөртөө эргэлздэг болоод таамаглал хэлэхээс холдсон юм”

(1903 оны арван­хоёрдугаар сарын 17-нд анх агаарт хөөр­сөн, дотоод ша­тал­­тын хөдөл­гүүр­тэй анхны онго­цыг бүтээгч Уилбур Райт, энэ үгийг 1908 онд Францын Аэроклубын гишүү­дийн өмнө хэлсэн байлаа)

Ах дүү Райтын анхны нислэг. Он­го­цыг Орвилл жо­лоо­дож, нисэх зур­­васын хажууд Уил­бур зогсчээ. Кит­ти-Хок, Каро­лина. Энэ өдөр ни­сэ­хийн түүх эхэл­сэн юм. Уилбура ба Орвиллын зохион бү­тээ­сэн “Флайер” (Flyer, англи.) онгоц анх­ны нислэгээр хийжээ. Дөрвөн нислэгээс хам­гийн сэтгэгдэлтэй нь Уилберийн жолоодсон сүүлчийн нислэг байлаа. Нислэг 59 скунд үргэлжлэн онгоц 14 метрийн өндөрт хөөрч, 279 метрийн замыг туулжээ.

Үйл явдал

«Симпсоныхон» хүүхэлдэйн кино анх гарчээ

1989 он: «Fox» сувгаар  «Симпсоныхон» нэртэй Америкийн телевизийн түүхэн дэх хамгийн урт, олон ангит, зурмал кино анх удаа гарчээ. Тэр кино 356 ангитай бөгөөд өнөөг хүртэл олон орны дэлгэцнээ гарсаар байна.

Уг кинонд “дундаж америк хүний” амьдрал харуулсан ба Америкийн соёл, нийгмийн олон онцлогийг гаргасан шоглолоор дүүрэн. Сексийн цөөнхийн асуудал, шашины соёл, онлыг дээдлэгчдийн тухай өгүүлэхээс зохиогчид нь айгаагүй. Орчин үеийн ба сонгодог киноноос иш татсан үйл явдал олонтой. Кино ихээхэн маргаан үүсгэсэн юм. Нэн ялангуяа эцэг эхчүүд нь киноны баатрууд хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна гэж дургүйцэж байлаа. Киноны баатруудтай эд бараа гарч 14 сарын дотор хоёр тэрбум ам.долларын ашгийг бүтээгч нартаа авчирч байлаа. «Симпсоныхон» 21 Emmy Awards, 22 Annie Awards, Peabody зэрэг маш олон шагнал авсан ба 2000 онд Холливудын Алдрын гудамжинд энэ киноны одыг нээж байжээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж