ФОТО: sleepyjohn.com
Сычуань мужид хүчтэй манан бууж, долоон км-ийн урттай, том ослыг гаргав. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр манан дунд мөргөлдсөн машинуудыг дараагийн машин нь зогсож амжилгүй ирж мөргөн 137 машин осолд оржээ. Осолд гол төлөв жижиг оврын машинууд орсноос зарим нь агаарт хаягдан өнхрөн унаж байсан гэнэ. Нөгөө хэсэг нь өмнөх машин дор орсон байлаа.
Хамгийн сонирхолтой нь энэ ослоор хэлмэгдсэн хүн бараг байхгүй байна. Харин олон машинууд ноцтой гэмтсэн учир засварлах шаардлага гарчээ.
Ш.Самбуу