Тээврийн хэрэгсэлээ шалгахыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгсэлээ шалгахыг анхаарууллаа

Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор Замын цагдаагийн газраас жолооч нарт дараах зөвлөмжийг өгч байна. Тээврийн хэрэгслийн хувьд бүрэн бус, эзэмшиж буй автомашин нь хүйтний нөхцөл байдлыг тэсвэрлэх чадваргүй, зогссоноос хойш богино хугацаанд эргэж асддаггүй бол хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй. Хэрэв хөдөлгөөнд оролцох үеэр эд анги, ялангуяа тормозны болон асаалтын систем нь  идэвхитэй ажиллах чадвараа алдвал замын түгжрэл сааталд нөлөөлнө. Тиймээс жолооч нар өөрсдийн тээврийн хэрэгслийг найдваргүй гэж үзэж байгаа бол хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна. Мөн нийслэлийн төвийн зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн хэрэгслийг давуу эрхтэйгээр явуулах болсноор том оврын автобусаар зорчих боломж бүрдээд байна. Иймд хөдөлгөөнд оролцогчид бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй үед автомашинаа тавиад нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг зөвлөж байгаа аж. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж