Автомашины хөдөлгөөн 20 мянгаар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Автомашины хөдөлгөөн 20 мянгаар нэмэгджээ

Нийслэлийн автозамын хөдөлгөөн жилээс жилд нэмэгдэж байна. Учир нь энэ онд 56 мянга 600 автомашин импортоор орж ирж, өмнөх жилүүдээс автомашины хөдөлгөөн 20 мянгаар нэмэгдсэн аж. Тиймээс Улаанбаатар хотын зам тээврийн хөдөлгөөнийг хянах зорилгоор 26 уулзварт хяналтын камер байрлуулан үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дээрх камераар өдөрт 200 гаруй зөрчилж илрүүлж, хариуцлага тооцож эхэлжээ. Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн камерийн хяналтыг ашигласнаар зам тээврийн эзэнгүй  ослын илрүүлэлт нэмэгдсэн байна. Түүнчлэн жолооч нар ямар нэгэн зөрчил гарвал шууд хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарладаг болсон гэж Замыг цагдаагийнхан дүгнэж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж