”Эрдэнэт, “Монголросцветмет”-г нэгтгэхээр ярилцаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

”Эрдэнэт, “Монголросцветмет”-г нэгтгэхээр ярилцаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалтай холбоотойгоор Оросын хэвлэлд гарсан сонирхолтой материалыг нэгтгэн хүргэж байна.

Орос Монгол хоёр өөрсдийн уулын баяжуулах зэсийн “Эрдэнэт” жоншны “Монголросцветмет”   хамтарсан хоёр үйлдвэрээ нэгтгэх сонирхолтой байна. Дараагийн шат нь нэгдсэн компанийн IPO болох ёстой. Харин шинжээчид хувьцааг тийм амархан нийтэд зарагдахаар байрлуулж чадахгүй гэж үзээд эдгээр үйлдвэрүүдийн нэгдэлд төдийлөн итгэл муутай байна.

Ерөнхий сайд Владимир Пу­тин Мон­голын Засгийн газ­рын тэргүүн Сүхбаатарын Батболд­той хэлэлцээр хийснээ дараа та­лууд хамтран эзэмшдэг “Мон­голросцветмет” ба “Эрдэнэт” үйлдвэрүүдийг нийлүүлэхээр ярил­цаж байна гэв. Оросын ерөн­хий сайдын хэлснээр одоо хамтарсан үйлдвэрүүдэд өргөн цар хүрээтэй шинэчлэл хийж байгаа бөгөөд дараа нь үр ашиг нь нэмэгдэж, өрсөлдөх чадвар нь мэдэгдэхүйц өсөх гэнэ. Дараагийн алхамаар хамтарсан компанийн хувьцааг гарган биржид байрлуулж “эдгээр үйлдвэрүүдийг шинэчлэн хөгжүүлэхэд хэрэгтэй нөөцийг” бүрдүүлэх ажлыг хийнэ хэмээн Путин мэдэгджээ.
“Эрдэнэт” ба “Монголросц­ветмет” 1973 онд байгуулагдсан ба одоо хоёр үйлдвэрийн хувьцааны 51 хувийг Монголын Засгийн газар, 49 хувийг нь “Ростехнологи” эзэмшдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц нь 450 сая тонн зэс бөгөөд жилдээ 550-570 мян. тонн метал­лыг концентратаар мөн молибден (нөөц нь 170 сая тонн) үйлдвэрлэдэг. Тэдний бүтээг­дэхүүний 90 хувийг Хятадад гаргадаг. “Монголросцветмет” нь химийн болон металлургт хэрэглэдэг 200 мянган тонн хай­луур жонш, бага зэрэг хэм­жээний 39 мянган унций алт ба 70 мянган тонн чулуун нүүрс олборлодог. Мөн төмрийн хүдрийн Баргилт болон мөнгөний Асгатын ордыг ашиглах лиценз эзэмшдэг. Асгатын ордын нөөц нь 82,5 сая унци, үнэлэгдсэн нөөцөөр бол 137 сая унци.

“Ростехнологи” дахь эх сурвал­жаар компаниудыг нэгтгэснээр уул уурхайн олборлолтын томоохон тоглогч гарч ирэхээс гадна захиргааны зардлыг бууруулах ашигтай гэнэ. Ямар хэмжээнд гэдгийг тэр эх сурвалж хэлэхдээ хүндрэлтэй байснаас зөвхөн “хэдэн арван сая ам.доллар” гэсэн ерөнхий хариу өгсөн байна.

Нэгдэх мөн листинг (биржийн тал­бай авах талаар дөнгөж яригдаж эхлээд байгаа)  авахад хагас жил орчим хугацаа хэрэгтэй гэж тэр эх сурвалж хэлэв. Оросын Засгийн газарт ойр эх сурвалж ярихдаа саяхан уулын баяжуулах үйлдвэрүүдэд листингийн журмыг хөнгөвчилсөн Гонконгийн бир­жийг сонгох магадлал өндөр гэсэн байв.

Нэгдсэн компанийн ямар ху­вийг Орос авах нь тодорхойгүй. Нэгдсэн компанийг биржид гарга­хад Монголын хувийг төрийн өмчөөс гаргах ёстой бөгөөд үүний тулд “Ростехнологи” маягаар ул­сын корпараци байгуулж тийш нь Монголын хувийг шил­жүү­лэх ёстой. Төрийн өмчийг шил­жүүлэхэд Монголын Их хурал зөв­шөөрсөн байх ёстой бөгөөд үүнд ойролцоогоор сар хэрэгтэй гэнэ.

Зэсийн компанийн хувьд одоо IPO хийхэд хамгийн ашигтай цаг. Энэ долоо хоногт тонн зэсийн үнэ 9,26 мянган ам.доллар гэсэн хамгийн өндөр хэмжээнд хүрэв. Шинжээчид энэ хоёр үйлдвэрийг нэгтгэхэд шууд холбоо байхгүй, зөвхөн уурхайн ажиллагаагаар л төстэй гэж үнэлж байна. Тийм компанийг IPO-д гаргах нь техник талаасаа хүндрэлтэй. Учир нь хоёр үйлдвэрийн хөрөнгө зах зээлд мэдэгдээгүй, өмнө нь олон улсын стандартаар дүгнэгдэж байсангүй ба хөрөнгөжилт нь ойлгомжгүй бөгөөд хэмжээ нь тодорхой биш гэж шинжээчид ярьж байна. Компанийн үнэлгээг “Ростехнологи” ч мэдэхгүй байна. Энэ бүгдийг ойлгомжтой болгоход наад зах нь жил хэрэгтэй гэж тэд онцолжээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж