ОХУ-ын газар тариалангийн бүтээгдэхүүн буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

ОХУ-ын газар тариалангийн бүтээгдэхүүн буурчээ

2012 оны эхний хагасын байдлаар Оросын ДНБ хямралын өмнөх түвшинд хүрэх төлөвтэй байна гэж Оросын Ерөнхий сайд Владимер Путин пүрэв гаригт мэдэгдлээ. 2009 онд ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 7,9 хувиар огцом буурсантай харьцуулахад энэ онд 3,8 хувийн өсөлттэй гарсныг ноён Путин хэлэв. Түүнчлэн өнгөрсөн онд ОХУ-ын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 8 хувиар буурсан бол энэ онд 8,5-8,6 хувиар өсөх төлөвтэй байна.

Харин газар тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн их хэмжээгээр буурсныг ноён Путин онцлон цохжээ. Өнгөрөгч зун ОХУ-д их хэмжээний ган гачиг нүүрлэсний улмаас ургац хураалт 9,9 хувиар буурсан байна. Тус улс 2009 онд 98 тонн улаан буудайн ургац хураан авсан бол энэ онд 60,5 тонныг хураан авчээ.

ОХУ-ын зарим мэргэжилтнүүд ОХУ-ыг 2012 оны сүүлээр хямралын өмнөх түвшинд хүрнэ гэсэн бол бусад нь 2011 оны эцэс гэхэд тэр хэмжээнд хүрнэ гэжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж