Индонез байгаль орчны хуулиа шинэчлэн баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Индонез байгаль орчны хуулиа шинэчлэн баталлаа

Ойгүйдэл, бохирдлын хэмжээ нь дээд цэгт хүрээд байгаа Индонез улс байгаль орчин, биологийн тархацыг сүйтгэж байгаа хүний буруутай үйл ажиллагаанд цэг тавихын тулд хатуу арга хэмжээ авч эхлэх гэж байна. Хатуу арга хэмжээний хүрээнд өмнө нь Индонез улсад хэрэгжүүлж байсан байгаль орчны тухай No. 23/1997 хуулийг хүчингүй болгож, No. 32 /2009 хуулийн төслийг баталсан байна. Шинээр хүчин төгөлдөр болсон хуулийн дагуу байгаль орчны яамны ажилчид болон хуулийг хэрэгжүүлэгчид байгаль орчинд хохирол учруулсан байж болзошгүй этгээдүүдэд бие даан шалгалт, мөрдлөг явуулах эрхтэй болох ажээ.
 
“Бид цагдаа, шүүх, прокурорын туслалцаатай уг хуулийг хэрэгжүүлэх болно. Хяналт шалгалтын байцаагч, ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөрийг яг одоо улс даяар явуулж байна. Энэхүү хөтөлбөр нь тэдэнд байгаль орчныг ойлгож мэдэх боломжийг олгож, хүрээлэн буй орчинд учирсан хохирлын хэмжээг бодитой үнэлж дүгнэхэд тус нэмэр болно гэдэгт найдаж байна” гэж Индонезийн Байгаль орчны яамны сайд Густи М.Хатта пүрэв гаригт мэдэгджээ. Хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдэд ноогдуулах хэд хэдэн шинэ шийтгэлийн хэмжээг уг хуулинд тусгасан бөгөөд төлбөр торгуулийн шийтгэлээс аваад хамгийн дээд тал нь 10 жил хүртэлх хорих ял төлөвлөжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж