5614 стандартын 2000-ыг халах шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

5614 стандартын 2000-ыг халах шаардлагатай

Стандартын  бодлогыг боловсронгуй болгох олон улсын түвшинд хүргэх захирамжийн  дагуу Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Чех улсад айлчилж тус улс Европын стандартыг хэрхэн авч нутагшуулж байгаа туршлагатай газар дээр нь танилцаад ирсэн билээ. Үүний дагуу яам,  агентлагуудын Төрийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч нараас бүрдсэн Европын стандартын тогтолцоог нэвтрүүлэх ажлын хэсэг өнөөдөрТэргүүн шадар сайдын өрөөнд хуралдлаа. Хурлаар яам,  тамгын газар агентлагууд Монгол Улсад мөрдөгдөж байгаа 5614 стандарттай танилцаад шаардлагагүй гэж үзсэнийгээ нэг ангилж, эргэлзээтэй ба шаардлагатай гэж үзсэнээ тусад нь нэг ангилан,  хуучин нийгмийн үед хэрэглэгдэж байсан зарим онцын шаардлагагүй стандартыг хасах нь зөв. Гэхдээ заавал мөрдөх стандартыг хуулинд заавал гэдгийг нь хасаад техникийн зохицуулалтаар гэдэг үгийг оруулбал яасан юм бэ гэдэг саналыг гаргалаа. Уг санал дээр гишүүд хэрэггүй заалтыг хасах дээр санал нэг байгаа ч заавал гэдэг үг зарим талаараа монголын нөхцөлд байх шаардлагатай гэдэг саналыг тавьж байлаа. Ажлын хэсгийг ахалж буй Н.Алтанхуяг сайд хамгийн гол нь стандартыг иргэдэд хүртээмжтэй, шуурхай, ил тод нээлттэй, чирэгдэл багатай  талаас нь харах хэрэгтэй. 1980 оны үеийн дэлгүүрийн стандарт одоо гэр хорооллын дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ хоёрын стандарт шал өөр. Тийм учраас Стандартын хуулинд өөрлөлт оруулья, ингэхдээ иргэдийг чирэгдүүлдэг зүйлийг нь хасч орчин үе дэлхийн жишигт нийцсэн тэр хэлбэрлүү орьё гэсэн бодлогыг баримталж байна хэмээлээ.

Стандартын бодлогыг шинэчлэхдээ олон талаас нь харж ялангуяа иргэд олон нийтийн санаа оноог ч тусгах нь зүйтэй юм. Гэхдээ эхний ээлжинд яам,  агентлагууд өөрсдийн хууль дүрэм журам тогтоолоо эргэн нэг харж судлаад хэрхэн өөрчилж болох талаас нь ажлын хэсэг гаргаж судалсны үндсэн дээр Засгийн газарт оруулах нь зүйтэй юм. Мөн Европын стандартын 100,000 хуудас бүхий журмыг орчуулан судалж тэндээсээ боломжтой хувилбарууд дээр саналаа нэгтгэх нь зөв юм гэж үзлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж