Хүний наймаачдын хэргийн шүүх хурал хойшиллоо
Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр 14.30 цагаас товлогдсон насанд хүрээгүй зургаан охиныг хил дамнуулан биеийг үнэлүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдсан Н.Атартуяа, Н.Атархишиг, С.Энхжаргал нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо. Учир нь уг хэргийн зарим нэг хохирогч шүүх хуралд хүрэлцэн ирээгүй аж. Тэдэнд УМБГ-аас 2009 онд БНХАУ-ын Эрээн хотод охидыг хууран мэхлэж аваачин биеийг нь үнэлүүлсэн хэрэгт эрүүгийн хуулийн 113.3 буюу бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож ашиг олох зорилгоор хүч насанд хүрээгүй хүнийг биеийг нь үнэлүүлсэн гэх зүйл ангиар хэрэг үүсгэсэн байна
Н.Түвшин