“Twitter” 200 сая доллар босгожээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

“Twitter” 200 сая доллар босгожээ

Интернэт сүлжээний үйлчилгээ үзүүлэгч “Twitter” компани 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгосон байна. Ингэснээр тус компанийн нийт үнэлгээ 3,7 тэрбум ам.доллар болж байгаа аж. Хөрөнгө оруулалтыг “Kleiner Perkins Caufield Byers” компани болон бусад хөрөнгө оруулагчид олгосон гэж мэдээлж байна. Компанийн хувьд удирдах зөвлөлд шинээр хоёр гишүүн оруулах болж байгаа аж. Тэдний нэг нь “DoubleClick” дижитал сурталчилгааны компанийн эзэн Дэвид Розенблатт бол нөгөө нь “FlipBoard” компанийн ерөнхий эрхлэгч Майк МакКью юм байна.

АНУ-ын “Twitter” компани сүүлийн хоёр жилийн өмнөөс орлогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Сүлжээнд 175 сая бүтргэлтэй гишүүдтэй ба 300 орчим албан хаагчтай аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж