Германы парламентын гишүүд Еврозогы төлөө хэрэлдэв

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Германы парламентын гишүүд Еврозогы төлөө хэрэлдэв

Германы канцлер Ангела Меркелийг пүрэв гаригт Германы парламентын гишүүд хүчтэй шүүмжилсэн байна. Бруссель хотноо болох Европын холбооны төрийн тэргүүдийн хурлын өмнө болсон хурлын үеэр сөрөг хүчний гишүүд түүнийг шийдвэр гаргаж чадахгүй байгаа гээд Еврозонд өрийн хямрал тулгараад байгаа энэ үед “европ-бус” зан гаргаж байгаа гэсэн юм. Социал демократ нам болон Грийн буюу Ногоон намууд Европын холбооны түншүүдийн дунд Германы нэр хүндийг бууруулж байгаа хэмээн канцлер руугаа дайрсан байна. “Мoody’s” байгууллага саяхан Испанийн Засгийн газрын бондын ханш буурч магадгүй байгаа тухай мэдэгдсэн юм. Ингэвэл тус улсын зүгээс ирэх онд 300 тэрбум евро босгож чадахгүй бөгөөд банкны системийг сайжруулж чадахгүй байх магадлалтай гэсэн юм.

Харин Германы зүгээс Еврозоны тогтвортой байдлын санд 440 тэрбум еврогийн хуримтлалыг нэмэгдүүлэх асуудал дээр дурамжхан байгаа болон хамтарсан баталгаа олгодог Еврозоны бонд гаргах асуудлыг хүндрүүлж байгаа нь Европын төв банкийг “Муу банк” гэсэн нэр зүүхэд хүргэж байгаа гэж Социал демократ намын тэрнүүн, дэд канцлер асан Фрэнк-Уолтер Стэйнмайер хэлсэн байна. Түүнчлэн Ногоон намын үүсгэн байгуулагчдын нэг Юрген Триттин хэлэхдээ Ангела Меркель одоо Еврозон даяар “хэт нарийн” байдал нь хямралыг даамжруулж байгаа хэмээсэн байна. Түүнийг холион бантан хутгадаг бөгөөд нийтлэг шахалтаас айдаг гэв.

Хатагтай Меркелийн хувьд өөрийгөө хамгаалж, еврогийн ханшийг хамгаалах нь Европын орнуудын хамгийн гол зүйл гэсэн юм. “Европын хэнийг ч орхиж болохгүй. Энд байгаа нэг ч хүнийг хайхрахгүй өнгөрөөж болохгүй. Европ зөвхөн хамтдаа байхдаа хүчтэй. Европ бол бид бүгдийн ирээдүй” гэж тэрбээр хэлж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж