Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Сүлд дуутай боллоо

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ-ын тогтоолоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвээн-Равдангийн  хөгжим, Соёлын тэргүүний ажилтан Батсайханы шүлэг “Ширээгийн гол” дууг Цагаанхайрханчууд сүлд дуугаа болгожээ. Сүлд дуутай болсныг холбогдуулан сумын бүх албан газар аж ахуйн нэгжийн дунд “Ширээгийн гол” дууг хэн сайн дуулах вэ? уралдааныг зохион байгуулсан байна. Уралдааны тэргүүн байранд Соёлын төвийн хамт олон орсон бол хоёрдугаар байранд ЗДТГ тус тус орж шилдэг дуучин хамт олон гэдгээ харууллаа.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж