Оскарт 41 киноны дуу өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Оскарт 41 киноны дуу өрсөлдөнө

Энэ жилийн Оскарын кино наадмын шилдэг киноны дуу төрөлд 41 дуу өрсөлдөж буй тухай мэдээлжээ. Үүнээс гурав нь Дуучин Шер, Кристина Агилера нарын “Burlesque” мюзиклийн дуу гэнэ. Харин хамгийн хүчтэй өрсөлдөгч нарын нэгээр жүжигчин Гвинет Пелтроу нэрлэгдэж байна. Түүний дуулсан “Country Strong” киноны хоёр дуу нэр дэвшжээ. Уг хоёр дууны нэг болох “Me and Tennessee” дууг жүжигчний нөхөр “Coldplay” хамтлагийн од Крис Мартин зохиосон юм.

Оскарын шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 27-нд Лос-Анжелосын Kodak театрт болно.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж