Мөн Д.Нацагдоржийн нэрэмжит Сонгинохайрхан дүүрэг дэх нийтийн номын санг хоёр гишүүний хөрөнгө оруулалтаар тохижуулан орчин үеийн цахим хэлбэрт шилжүүлсэнийг хүлээлгэн өглөө. Нэгдүгээр давхартаа хүүхдийн уншлагын танхимтай тус номын сан хоёрдугаар давхартаа мөн цахим номын сантай бөгөөд аав ээжүүд нь ном уншиж байх зуур бяцхан жаалууд үлгэрийн танхимд саатаж дуртай тоглоомоороо тоглох орчныг бүрдүүлжээ.
Тус дүүрэг 280 мянга гаруй хүн амтай нь нийслэлийн хамгийн их хүн амтай, аймгийн дайтай иргэдтэй гэдэг. Мөн ядуу, орлого багатай иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмж муутай байдаг байна. Тиймээс 48 сая төгрөгийн өртөг бүхий Японы “Контак” фирмийн ходоодны дурангийн аппарат авч өгсөнөөр эрүүл мэндийн үйлчилгээнд ихээхэн дэвшил гаргажээ.