Нөөц тооцох шинэ стандарт нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Нөөц тооцох шинэ стандарт нэвтрүүлнэ

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой, уурхайчдын өдрийг тохиолдуулан “Ашигт малтмалын ордын нөөцийн үнэлгээ, олон улсын стандарт” сэдэвт семинарыг өнөөдөр зохион байгуулж байна. Семинарыг  Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар болон “Родман энд рэншоу” хөрөнгө оруулалтын банкнаас зохион байгуулж байна. Салбарын сайд Д.Зоригт уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар өгүүлсэн юм. Өнөөдөр манай улсын ДНБ-ний 25 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байгаа бөгөөд тус салбарт 50 гаруй хүн ажиллаж байна гэсэн статистик гарчээ. Энэ бол уул уурхайн салбарын улс орны эдийн засагт оруулж буй нэгээхэн хувь нэмэр гэж сайд онцлоод тулгамдаад байгаа асуудлын нэгд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн хэрэгжилтийг дурдаж байлаа. Уг хуулийг батлах үед ч яам эсрэг байр суурьтай байснаа дурдсан юм. Харин өнөөдрийн семинарын тухайд ашигт малтмалын ордыг нөөцийг тогтоох аргачлалын талаар ярилцлаа. Манай геологичдын тогтоосон нөөц нь олон улсын стандартад хэрхэн нийцэж байгааг, олон улсын жишгээр тооцоход хэрхэн нийцэж байгаа талаар ярилцлаа. “Жорк-47”, “101” хэмээх олон улсын стандартыг нэвтрүүлж, нөөц тогтоох нь зүйтэй гэдэгтэй уурхайчид санал нэгдсэн юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж