Баянзүрх дүүрэгт түргэн тусламжийн салбар нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэгт түргэн тусламжийн салбар нээлээ

Өнөөдөр Баянзүрх  дүүрэгт түргэн тусламжийн үйлчилгээний салбар үүдээ нээлээ. Хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай, хурдан болгох зорилтын дагуу анх удаагаа дүүрэгт түргэн тусламжийн төвтэй болж байгаа нь энэ юм. Цаашид иргэдэд ойр, хамгийн хурдан тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс төвлөрлийг задалж, дүүрэг бүрт түргэн тусламжийн төв байгуулахаар болсныг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг тус салбарын нээлтийн үеэр онцолж байлаа. Баянзүрх дүүргийн салбар нь зургаан машинтай ажээ. Ирэх онд Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт түргэн тусламжийн салбар нээхээр төлөвлөөд байгаа ажээ. Түргэн тусламжийн автопаркийг шинэчлэхээр 1,2 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж нэмж баталсан 2,8 тэрбум төгрөг нэмбэл түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахад зориулж нийтдээ дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байгаа аж. 2012 он гэхэд дүүрэг бүр 6-10 машинтай түргэн тусламжийн төвтэй болох боломжтой юм байна.

Д.Цэцэн

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж