Мониторинг, судалгааны ажлыг гадаад улс, олон улсын байгууллагуудаас гамшгийн хор уршигийг арилгах зориулалттай ирсэн хандив, буцалтгүй тусламжийн хөрөнгийн зарцуулалтанд хийсэн мониторинг нь гамшиг, аюулт үзэгдэл, ослын давтамжаараа эхний 2 байрт байгаа Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, мөн хамгийн олон буюу 100-аас дээш давталттай байгаа 10 аймгийн дундаж болох Төв аймгуудын төрийн болон ТББ, иргэдийг хамруулан төрөөс болон гадаад, дотоодын байгууллагуудаас олгосон хөрөнгийг зөв зохистой зарцуулсан, гамшиг учирсан газар, иргэндээ хүрч буй эсэхийг тогтоож тусламж хэрхэн олгогдож байгаа, ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар зөвлөмж боловсруулан гаргасан байна.
Гамшиг нь улс орон, орон нутгийн хэмжээнд хүний амь нас, нийгэм эдийн засаг, хүрээлэн буй орчинд хохиролыг авч ирдэг бөгөөд тухайн үед нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хуулиар тусгай эрхтэй байгууллагад олгосон боловч олон нийтэд нээлттэй бус байсаар байна. 2005 оноос хойш манай орон 424.36 сая ам.долларын хандив, буцалтгүй тусламжийг авсан байна. Монгол улсын Засгийн газар хандив буцалтгүй тусламжаар ирсэн хөрөнгийг 20 орчим салбарыг хөгжүүлэх зорилгоор зарцуулсан хэдий ч сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа гамшиг, аюулт үзэгдэл, осолд зориулан сүүлийн 4 жилд нэг л удаа яаралтай тусламжийн чиглэлд 2006 онд 0.44 сая ам.долларын хөрөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна. 2009 онд Монгол улсын хэмжээнд 279 суманд 1776 удаа гамшиг осол гарсан ба осол гамшигийн гарз хохирлыг бууруулах арилгах арга хэмжээнд нийт 356,2 сая төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвөөс 2006 онд 1.217.9 сая, 2007 онд 1.201.1 сая, 2008 онд 1.473.1 сая төгрөгийг тус тус улсын нөөцийн байгууллагаар дамжуулан зарцуулсан байна. Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв аймагт сүүлийн 4 жилд дунджаар 3140 орчим гамшиг, аюулт үзэгдэл, осол болсон бөгөөд нийт 95 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 2008 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 279 суманд 1776 удаа гамшиг осол гарсан ба осол гамшигийн гарз хохирлыг бууруулах, арилгах арга хэмжээнд нийт 356,2 сая төгрөгийг зарцуулсан байна.
Сүүлийн 10 жилийн статистикаас харахад жилд дундажаар 2400 орчим аюулт үзэгдэл, осол тохиолдож эдгээрийн улмаас 160 гаруй хүн амь насаа алдаж, 65 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь Монгол Улсын ДНБ-д дундажаар 3 орчим хувийг эзэлж байна.
Дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмж
Мониторингийн үр дүнд хандив, буцалтгүй тусламжийн санхүүжилт, түүний зарцуулалт нь тодорхойгүй, тэдгээрт хийдэг хяналт шалгалт байхгүй, зориулсан эзэндээ хүрдэггүй, ОБГ-ын дээд албан тушаалтанууд албан тушаалаа урвуулан ашиглахдаа анхнаасаа хохиролын үнэлгээ, урьдчилсан таамаглал, төлөвлөгөөг Засгийн газарт буруу танилцуулдаг, түүнээс үүдэн техник хэрэгсэл шинээр авах, Улсын нөөцийн санг бүрдүүлэхтэй холбоотой шамшигдуулалт, хандив тусламжийн хууль эрх зүйн орчны дутмаг байдал, гамшигт нэрвэгдсэн иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг далимдуулах зэрэг олон шалтгаанаар төсвийн болон тусламжийн хөрөнгө зорьсон эзэндээ хүрдэггүй, зориулалтын бусаар зарцуулагддаж байна гэсэн дүгнэлт хийлээ.
Цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмж
Гадаад улс, олон улсын байгууллагуудын гамшиг, ослын хор уршигийг арилгах зориулалттай хүмүүнлэгийн тусламжийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой бүх асуудлыг хуульчлах
Түүнийг хэрэгжүүлж, захиран зарцуулах эрх бүхий яам, агентлаг, газар, хэлтсийн зорилго, бүтэц, зохион байгуулалт, хяналтын асуудлыг олон улсын жишигт ойртуулах
Хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх
Тусламж, хандивтай холбоотой бүх үйл явцын мэдээлэл, ил тод байдлыг хангах үүднээс орчин үеийн мэдээллийн санг бий болгох
Хандив, буцалтгүй тусламж авах эрхтэй айл өрхийг тогтоох нэгдсэн тогтолцоо үүсгэн, үндсэн чиглэл гаргах
Тусламжийн үр дүн, хүрч буй байдлын үр дүнг тооцох аргачлал, журмыг тогтоож, хариуцлагын систем бий болгох
Боловсон хүчний асуудлыг дунд болон доод шатны ажилчдын мэргэжлийн ур чадвар ялангуяа ОБГ-ийн ажилчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн олон талд арга хэмжээг онцгойлон анхаарах
Харин дээд шатны удирдлага болон түүний төрийн захиргааны дээд байгууллагын албан тушаалтны томилгооны асуудлыг нарийн тодорхой тогтоох,
Энэ салбарт ажиллаж байгаа бүх шатны албан хаагчдын цалин хөлс, нийгмийн халамж, мөн нэмэлт урамшуулал, ар гэрийн асуудлыг шийдэх
Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглах багаж хэрэгсэл, шаардлагатай техник, технологийн асуудлыг бүрэн шийдвэрлэх
Хяналтын үйл ажиллагаанд хамаарагдах техник, технологийн асуудлыг шийдвэрлэх
Мониторингийн тайлан болон судалгааны материалыг Зориг сангийн байрнаас болон цахим хуудасаас авч болно.