Сагсчид цусаа хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Сагсчид цусаа хандивлалаа

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Гуанжоугийн наадмын эрч хүчээ үргэлжлүүлэн  нийгмийн сайн сайхны төлөөх үйлст  зориулж байна. Гавьяат тамирчин Ц.Шарамжамцаар ахлуулсан  шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ  “Цус сэлбэлт судалын үндэсний төв”-д өнөөдөр айлчиллаа. Энэ үеэр тоглогчид бүгд 350-400 гр цус хандивлажээ. “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн дарга Д.Улаанхүү хэлэхдээ: “Та бүхний өгсөн цус олон арван хүний эрүүл мэнд, амь насыг аварна. Монголын нүүр царай болсон шилдэг тоглогчдыг шүтэн биширэгч хүүхэд залууст зөв үлгэр дуурайлал өгч байна гэж тодотгоод тамирчид болоод холбооны удирдлагуудад амжилт хүсч талархал илэрхийлсэн байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо  шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болсноор хөгжлийн шинэ шатанд тэмүүлж байгаагийн нэг илрэл энэ гэж болно. Өмнө нь шигшээ багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ цус сэлбэлт судалын төвд хандаж байсан тохиолдол үгүй юм.   Тэдний сайн үйлсийн аян үүгээр зогсохгүй.  Ирэх амралтын өдрүүдэд асрамжийн төвийн хүүхэд багачуудыг шинэ оны босгон дээр баярлуулхаар төлөвлөжээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж