
IJF-ийн нэр хүндтэй тэмцээний нэг болох “Их дуулга”-аас өмнө нь 1989 онд гавьяат тамирчин Д.Баттулга анхны мөнгө, 1997 онд хүрэл медаль хүртэж байсан бол 2006 онд Х.Цагаанбаатар хүрэл, 2008 онд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од мөнгөн медаль хүртэж байсан юм. Энэ удаа дэлхийн аварга Х.Цагаанбаатар дахин хүрэл медаль хүртсэнээр “Их дуулга”-аас хос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байгаа юм.
Манай тамирчид Абу Дабид болсон гран-при, улмаар Сувоны “Дэлхийн цом”, тэндээсээ шууд Токиогийн “Их дуулга” гээд хилийн чанадад болсон гурван ч тэмцээнд оролцоод байгаа юм. Жүдочид бямба гаригийн үдээс хойш “Чингис хаан” нисэх онгоцны буудалд бууна.
С.Цэлмэг.