Бээжин инфляцид анхаарал хандуулж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Бээжин инфляцид анхаарал хандуулж эхэлжээ

Бээжин инфляцийн асуудалд онцгой анхаарал хандуулж эхэлжээ. Өнгөрсөн жилүүдэд тус улсын инфляц доод төвшинд байсан нь энэ хугацаанд иргэдийн амьдрал сайжирахад нөлөөлж байв. Харин энэ жилээс тус улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь удирдлагуудын анхаарал татах төвшинд хүрчээ. Бээжингээс хамгийн сүүлд гаргасан мэдээллээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын инфляци өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,1 хувь өссөн байжээ. Харин өмнөх сартай харьцуулахад 4,4 хувиас дээгүүр байж, өнгөрсөн хоёр жилийн туршид хамгийн өндөр өсөлт боллоо гэж тэмдэглэжээ.

Иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн их хэрэглэгддэг нийтийн тээвэр болон хүнсний бүтээгдэхүүн, бэлэн хувцас болон орон сууцны үнийн өсөлт хамгийн их байгаа гэнэ. Арваннэгдүгээр сарын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 11.7 хувьд хүрч, орон сууцны үнийн өсөлт ч 5.8 хувьд хүрчээ.

Хятад инфляц ийн богинохон хугацаанд өндөр болсон иргэдийн бэлэн мөнгөний орлого сайжирч, банкны зээл олголт их учраас зах зээлд орж ирэх мөнгөн урсгал нэмэгдсэн гэж тус улсын мэргэжилтнүүд үзжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж