Ц.Чимэдцэрэнг мэдээлэл өгөхгүй байх үүрэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Ц.Чимэдцэрэнг мэдээлэл өгөхгүй байх үүрэг өгчээ

“Хадгаламж” банкны нягтлан бодогч байсан Ц.Чимэдцэрэнг хүмүүжиж буй ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангийн  нэр бүхий удирдах албан тушаалтан хэвлэл мэдээллийнхэнд хорих ангийн дотоод үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөхгүй байх үүрэг өгчээ. Эх сурвалжийн мэдээллээр Ц.Чимэдцэрэн нь тус ангид хүмүүжих хугацаандаа номын санчаар ажиллаж буй бөгөөд   гар утсаар байнга ойр дотны хүмүүстэйгээ харилцаа холбоотой байдаг гэнэ. Түүнийг  шунахайн сэдлээр улсын мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт   шалгаж,  анхан шатны шүүхээс арван жилийн хорих ял оноосон ч  өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж гурван жилийн хорих ял нь хасагдаж долоо жилийн хорих ялыг биеэр эдлэх шийдвэр гарсан юм. Одоогоор  хүмүүжигч Ц.Чимэдцэрэн нь дөрвөн жилийн хорих ялыг эдэлсэн бөгөөд улсад учруулсан  хохирлоосоо нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй юм байна. Учир нь түүний хөдөлмөр эрхэлсэн цалин нь өөрийн нэрийн дансанд байршихгүй, зөвхөн шагналын хоногт тооцогддог байна. Тодруулбал ялтан хөдөлмөрийн хөлсөө  нэрийн дансандаа байршуулах эсхүл шагналын хоногт тооцуулах эсэхээ өөрөө сонгох эрхтэй байдаг аж. Хэрэв өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэрбээр  ялтны хөдөлмөрийн хөлсөө нэрийн дансандаа байршуулсан бол улсад учруулсан хохирлоос нь хасагдах байсан гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж