Инээдмийн жүжигчин Russell Brand одоо л жолооч болохоор хичээллэж байна. Тэрбээр өмнө нь машин барихаас айдаг байсан ба халамжит эхнэр Katy Perry зоригжуулснаар ийнхүү жолооны ард суухаар шийдсэн аж.
Тэрбээр хэдэн сарын турш хичээллэж байгаа ба өчигдөр Лос-АНжелос хотоор жолооны багштайгаа аялсан байна.
“Би жолоо барьж сурахын тулд бясалгал хийж байгаа. Өөрийн айдсаа давах, сандрахгүй анхаарлаа төвлөрүүлэхэд энэ үнэхээр тус болдог. Би аль болох сул зам хаа байна тэр замаар явахыг чухалчилж байгаа. Яваандаа уралдааны машины нисгэгч ч болж магад” хэмээн хошигножээ.
Н.Наран